ТАВАНТОЛГОЙ ТӨМӨР ЗАМ ХХК

МОНГОЛ УЛСЫН ТӨМӨР ЗАМЫН СҮЛЖЭЭНД АНХ УДАА ӨРГӨН, НАРИЙН ЦАРИГ ОГТЛОЛЦОХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙГДЭЖ БАЙНА

2026-09-26

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан 19,5 км төмөр замын төсөл нь өргөн царигийн 8,7 км, нарийн царигийн 10,8 км төмөр замтай, 9,4 км гүүртэй байхаар төлөвлөгдсөн.

Төслийн хүрээнд Монгол Улсын төмөр замын сүлжээнд анх удаа өргөн, нарийн царигийн төмөр зам хоёр түвшинд огтлолцох бүтээн байгуулалтын ажил хийгдэж байна.

Тус ажил нь хөдлөх бүрэлдэхүүний оврыг бүрэн хангаж, өргөн, нарийн царигийн галт тэрэг 2 түвшинд огтлолцож тээврийг саадгүй хийх нөхцөл бүрдэж байна.

Хил дамнасан төмөр замын төсөл өнөөдрийн байдлаар 57,67 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.