ДЭЛХИЙН ХҮҮХДИЙН ӨДӨР
Өнөөдөр НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенц батлагдсан өдөр бөгөөд 2017 оноос эхлэн Дэлхийн Хүүхдийн өдөр болгон тэмдэглэж байхаар НҮБ-ын Хүүхдийн Сангаас уриалсны дагуу дэлхийн 130 гаруй оронд тэмдэглэдэг.
Монгол Улсын Засгийн газар, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас санаачилсан Хүүхдийн төлөө за бол заавал хийе үндэсний хөдөлгөөнд Тавантолгой төмөр зам ХХК нэгдэж байна.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 4.1.2, Хүүхэд хамгааллын тухай хуулийн 5.1.1, НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенцын 3.1.
Төр, иргэн, хуулийн этгээд аливаа үйл ажиллагаа явуулах, шийдвэр гаргахдаа хүүхдийн язгуур эрх, дээд ашиг сонирхол, аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж, хүүхдэд ээлтэй, эрхэд суурилсан шийдвэр гаргах үүрэгтэй гэж тусгасан.
Хүүхэд бүхэн инээж, гэр бүл бүхэн аз жаргалтай байг.