Сантехникийн инженер

Гүйцэтгэх үндсэн үүрэг: 

  • Барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний зураг төслийг норм дүрэм, стандартын шаардлагад нийцүүлэн боловсруулахад гэрээний үндсэн дээр захиалагчийн хяналт гүйцэтгэх үйл ажиллагааг удирдан зохион байгуулах ажлыг чанартай, технологийн дагуу хугацаанд нь аюул, эрсдэлгүй гүйцэтгэх ажиллах; 
  • Салбарын хууль тогтоомж, Монгол Улсын Засгийн газрын тогтоол, шийдвэр, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын тушаал, шийдвэр, Төвийн үндсэн үйл ажиллагаатай холбоотой, захирлын тушаал, удирдлагын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг хэлтсийн хэмжээнд зохион байгуулах; 
  • Төсөл арга хэмжээний зураг төслийн захиалагчийн хяналтыг тодорхой үе шаттай, оновчтой байдлаар хэрэгжүүлэх, сантехникийн зураг төсөл боловсруулах ажлыг батлагдсан графикийн дагуу иж бүрэн боловсруулахад нэгдсэн удирдлагаар хангах, мэргэжил арга зүйн зөвлөгөө дэмжлэг үзүүлэх; 
  • Барилга угсралтын ажлыг гүйцэтгэхэд үүссэн хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэхэд санал боловсруулах, шийдвэр гаргахад оролцох; 

Ажлын байранд тавигдах үндсэн шаардлага: 

  • Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх; 
  • Мэргэжлээрээ 5-аас дээш жил ажилласан ажлын туршлагатай байх; 
  • Сантехникийн инженер, иргэний ба үйлдвэрлэлийн барилгын инженер боловсролтой байх; 
  • Албан тушаалын чиг үүргээ хэрэгжүүлэхэд учирч болзошгүй эрсдэлийг тооцоолж гаргалгаа гаргаж чаддаг байх; 
  • Гүйцэтгэж буй ажлын явц, үр дүнг тайлагнадаг байх; 
  • Орон нутагт ээлжээр ажиллах боломжтой байх; 
  • Мэргэжлийн Autocad, Civil3D гэх мэт программуудыг эзэмшсэн байх; 

Нээлттэй ажлын байрны тухай

  • Хэлтэс Төслийн хяналтын хэлтэс
  • Нээлтийн огноо 2026-08-18
  • Хаалтын огноо 2026-09-01