Барилгын инженер
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
- Компанийн хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн барилга угсралтын өдөр тутмын ажлын гүйцэтгэлд мэргэжлийн хяналт тавих, барилгын болон техникийн зураг төслийн ажлуудад захиалагчийн хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэх үндсэн үүрэгтэй ажиллах;
- Цахилгаан хангамжийн шийдэл бүрийг стандартын дагуу найдвартай, аюулгүй, эдийн засгийн үр ашигтайгаар гүйцэтгүүлэхэд чиглэсэн ба төслийн хэрэгжилтэд мэргэжлийн зөвлөмж, удирдлага, техникийн туслалцаа үзүүлэх;
- Барилгын болон эрчим хүчний ажилчдын өдөр тутмын ажилд хяналт тавьж нэгдсэн удирдлагаар хангах;
Ажлын байранд тавигдах үндсэн шаардлага:
- Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
- Иргэний ба үйлдвэрлэлийн барилга мэргэжилтэй байх;
- Иргэний ба үйлдвэрлэлийн барилгын мэргэшсэн инженер зэрэгтэй байвал давуу тал болно.
- Шийдвэр гаргах, нөлөөлөх чадвартай багаар ажиллах чадвартай байх;
- Гүйцэтгэж буй ажлын явц, үр дүнг тайлагнадаг байх;
- Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байх;
- Барилга угсралтын ажлын чанар, технологийн дараалал, далд ажлын акт, гүйцэтгэлийн баримт бичигт техникийн боловсруулалт болон хяналт хийх чадвартай байх;
- Барилгын тухай хууль, БНбД, БД, MNS стандарт, техникийн нөхцөл, зураг төсөл, ажлын технологийн шаардлагыг хэрэгжүүлэх чадвартай байх;
- Орон нутагт ээлжээр ажиллах боломжтой байх;
Нээлттэй ажлын байрны тухай
- Хэлтэс Төслийн хяналтын хэлтэс
- Нээлтийн огноо 2026-08-18
- Хаалтын огноо 2026-09-01