ТАВАНТОЛГОЙ ТӨМӨР ЗАМ ХХК

Замын ахлах инженер

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  • Хариуцсан төв, цех, хэсгийн ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтод заасан ХАБЭА-н талаарх заалтуудын хэрэгжилтэд хяналт тавих;
  • Хариуцсан төв, цех, хэсгийн ажилтнуудад аюулгүй ажиллагааны зааварчилгааг өдөр бүр өгч байх, аюулгүй ажиллагаатай холбоотой дүрэм, журам, зааврын мөрдөлтөд хяналт тавьж ажиллах;
  • Үйлдвэрлэлийн ажиллагаа, тоног төхөөрөмжийн ашиглалт, техникийн үйлчилгээний явцад аюулгүй ажиллагааны дүрэм, журам, заавар, технологийн карт, хөдөлмөрийн сахилга бат хэрхэн мөрдөгдөж байгаад хяналт тавих;
  • Ажлын байр, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, хаалт хамгаалалт, дохио санамж түүнчлэн тэдгээрийн ашиглалт, аюулгүй ажиллагааны байдалд хяналт тавих, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангуулах үзлэгийг 7 хоног бүр зохион байгуулах, илэрсэн дутагдал, үл тохирлыг залруулж ажиллах;
  • Өндөр эрсдэлтэй ажлыг гүйцэтгэх үед ажиглалт хийж, технологи мөрдөлтийг 7 хоног бүр шалгах, дутагдал, үл тохирлыг залруулах, сайжруулах, сургалт зохион байгуулах арга хэмжээ авах;
  • Ажил хуваарилахын өмнө ажлыг аюулгүй гүйцэтгэх зохион байгуулалтын арга хэмжээг авч байх;
  • ХАБЭА-н үзлэг шалгалтын акт, илэрсэн аюул, үл тохирол, протокол, үүрэг даалгавар, төлөвлөгөөний биелэлт, гүйцэтгэлийг хугацаанд нь хөтөлж баталгаажуулах;
  • ХАБЭА-г сайжруулах талаар сар, жилийн төлөвлөгөөнд өөрсдийн саналыг оруулж шийдвэрлүүлэх, төлөвлөгөөний дагуу хийгдэх ажлуудыг хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэх;
  • Харьяалах ажлын байруудад эрсдэлийн үнэлгээ хийхэд оролцох;
  • Үйлдвэрлэлийн осол, аюулгүй ажиллагааны ноцтой зөрчил гаргасан үед хэлтсийн дарга болон ХАБЭА инженерт яаралтай мэдэгдэх;
  • Ажил гүйцэтгэх үед аюулгүй ажиллагааны дүрмийн заалтуудыг ноцтой зөрчсөн ажилтнуудад хариуцлага тооцох саналыг компанийн захиргаанд оруулах;
  • Хариуцсан нэгж, хэсгийн ажилтнуудын ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгсэл, ажлын багаж, анхны тусламжийн хэрэгсэл болон галын багаж хэрэгслийн захиалгыг цаг хугацаанд нь гаргаж, ашиглалтад хяналт тавих;
  • Хөдөлмөрийн үүргээ биелүүлэх явцад амь нас, эрүүл мэндэд сөрөг нөлөөлөх нөхцөл бий болсон тохиолдолд ажлаа зогсоож, энэ талаар ажил олгогчид мэдэгдэх;

Ажлын байранд тавигдах үндсэн шаардлага:

  • Дээд боловсролтой байх
  • Төмөр замын чиглэлээр чиглэлээр мэргэшсэн
  • Мэргэжлээрээ 5-ээс дээш жил ажилласан

Тусгай шаардлага:

  • Хөдөө ажиллах боломжтой, ажлын ачаалал даах чадвартай байх.
  • Мэргэжлээрээ 1-ээс доошгүй жил ажилласан
Ажлын байрны анкетыг та ЭНД ДАРЖ бөглөнө үү.

Ажлын байрны анкетыг та ЭНД ДАРЖ бөглөнө үү.

Нээлттэй ажлын байрны тухай

ХЭЛТЭС

Зам барилгын хэлтэс

НЭЭЛТИЙН ОГНОО

2024-02-14

ХААЛТЫН ОГНОО

2024-02-28

ОРОН ТОО

1

ТӨЛӨВ

Хаалттай