ТАВАНТОЛГОЙ ТӨМӨР ЗАМ ХХК

Ахлах инженер

Гүйцэтгэх үндсэн үүрэг: 

  • Зүтгүүрийн үйл ажиллагааны технологи түүнтэй холбоотой баримт бичиг, дүрэм зааврыг боловсруулах, батлуулах, мөрдүүлэх; 
  • Компанийн эзэмшлийн нийт зүтгүүрийн бүрэн бүтэн байдал, засварын чанарын гүйцэтгэлийн биелэлтийг хангуулах; 
  • Зүтгүүр түрээсийн гэрээний хэрэгжилттэй холбоотой баримт бичиг боловсруулах, гэрээ дүгнэх акт үйлдэх; 
  • Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой чиглэлийн төмөр зам болон гол замд түрээсийн гэрээгээр ашиглагдаж байгаа компанийн эзэмшлийн зүтгүүрүүдийн ашиглалт, засвартай холбоотой ажлын хүрээнд техникийн үзлэг хийх, холбогдох актыг үйлдэх, гарсан зөрчлийг арилгуулах ажлыг зохион байгуулах; 
  • Компанийн хэмжээнд ашиглагдаж байгаа хөрөнгийн тооллого болон ашиглалтын байдлын тайланг цаг тухай бүрт хийж, бүртгэлийн ажилд оролцох; 

Ажлын байранд тавигдах үндсэн шаардлага: 

  • Зүтгүүрийн инженерийн бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх; 
  • Тухайн мэргэжлээр 5 ба түүнээс дээш жил ажиллаж байсан туршлагатай байх; 
  • Оффисын хэрэглээний программ дээр ажиллах чадвартай байх; 
  • Хувийн зохион байгуулалт өндөртэй байх; 
  • Асуудлыг шийдвэрлэх, шийдвэр гаргах чадвартай байх; 
  • Шинийг санаачлах, үнэнч шударга, ажилдаа хариуцлагатай ханддаг байх; 
  • Багаар ажиллах болон зохион байгуулах, тогтмол өсөж дэвших, шинийг эрэлхийлэх, санаачлах ур чадвартай байх;

Тусгай шаардлага: 

  • Англи, Орос хэлний зохих түвшний мэдлэгтэй байх; 
  • Цаг үеийн зайлшгүй шаардлагаар илүү цагаар, нийтээр амрах баяр ёслолын болон амралтын өдрүүдэд ажиллах; 
  • Хөдөө орон нутагт уртын ээлжээр ажиллах боломжтой байх; 

Ажлын байрны анкетыг та ЭНД ДАРЖ бөглөнө үү.

Нээлттэй ажлын байрны тухай

ХЭЛТЭС

Хөрөнгө ашиглалтын хэлтэс

НЭЭЛТИЙН ОГНОО

2026-02-26

ХААЛТЫН ОГНОО

2026-03-12

ОРОН ТОО

1

ТӨЛӨВ

Нээлттэй