Хэлтсийн дарга
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
- Компанийн үйл ажиллагаанд шаардлагатай дүрэм, журам, гэрээ, хөтөлбөр зэрэг эрх зүйн баримт бичгүүдийг боловсруулах, сайжруулах хууль эрх зүйн үндэслэлд хяналт тавих, компанийн эрх, ашиг сонирхлыг хуулийн байгууллагад төлөөлөн оролцох, төрийн өмчийг хамгаалах, компанийн хэвийн үйл ажиллагааг хангах ажлыг зохион байгуулах;
- Компанийн маркетинг, пи-ар, брэндингийн бодлого, төлөвлөгөөг төлөвлөх, хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хамтын ажиллагааг хэрэгжүүлэн компанийн ил тод, олон нийтэд ойлгомжтой таниулах ажлыг удирдах, хяналт тавих;
- Гадаад хамтын ажиллагааны бодлого төлөвлөгөөг төлөвлөх, хяналт тавих;
- Дотоод хамтын ажиллагааны бодлого төлөвлөгөөг төлөвлөх, хяналт тавих;
- Хууль дүрэм болон байгууллагын дотоод зохион байгуулалтыг мөрдөж, ажлын гүйцэтгэл мэдээллийн чанар, хяналтыг сайжруулах;
Ажлын байранд тавигдах үндсэн шаардлага:
- Хууль, эрх зүйн чиглэлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй;
- Тухайн мэргэжлээр 3 ба түүнээс дээш жил ажиллаж байсан туршлагатай байх;
- Оффисын хэрэглээний программ дээр ажиллах чадвартай байх;
- Хувийн зохион байгуулалт өндөртэй байх;
- Асуудлыг шийдвэрлэх, шийдвэр гаргах чадвартай байх;
- Багаар ажиллах болон зохион байгуулах, тогтмол өсөж дэвших, шинийг эрэлхийлэх, санаачлах ур чадвартай байх;
Тусгай шаардлага:
- Англи, Орос хэлний зохих түвшний мэдлэгтэй байх;
- Цаг үеийн зайлшгүй шаардлагаар илүү цагаар болон амралтын өдрүүдэд ажиллах боломжтой байх;
- Хөдөө орон нутагт ажиллах боломжтой байх
Ажлын байрны анкетыг та ЭНД ДАРЖ бөглөнө үү.
Нээлттэй ажлын байрны тухай
ХЭЛТЭС
Эрх зүй, хамтын ажиллагааны хэлтэс
НЭЭЛТИЙН ОГНОО
2026-03-13
ХААЛТЫН ОГНОО
2026-03-20
ОРОН ТОО
1
ТӨЛӨВ
Нээлттэй