Тавантолгой төмөр зам ХХК



Бидний түүх

    Монгол Улсын эдийн засгийг тэлж, шинэ эргэлтийг бий болгох “Тавантолгой төмөр зам” ХХК нь 2018 оны наймдугаар сарын 08-ны өдөр үүсгэн байгуулагдаж, төмөр замын суурь бүтэц барих, ашиглах, тээвэрлэх, суурь бүтэц, хөдлөх бүрэлдэхүүн засварлах зэрэг үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төмөр замын мэргэшсэн инженерингийн компани юм.

  Монгол Улсын Засгийн газрын 2019 оны долоодугаар сарын 304 дүгээр тогтоолоор компанийн хувьцааны 66 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-д, 34 хувийг “Монголын төмөр зам” ТӨХК-д тус тус эзэмшүүлж, 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 435 дугаар тогтоолоор компанийн хувьцаа эзэмшигчийн эрхийг “Монголын төмөр зам” ТӨХК хэрэгжүүлэхээр тогтсон нь компанийн үндсэн хөрөнгө, үйл ажиллагааны тогтвортой хөгжлийн нэгэн баталгаа болж байна.

   Манай компани 2020 оны гуравдугаар сараас Монгол Улсын анхны I зэрэглэлийн, UIC 60 зам төмөр бүхий уулзваргүй, хүнд даацын, жилд 30-50 сая тонн нүүрс тээвэрлэх хүчин чадалтай Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 233,6 км төмөр замын цогцолбор төслийг амжилттай хэрэгжүүлж, 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс тээвэрлэлтийн үйл ажиллагааг эхлүүлэн, улсын экспортын хэмжээг өсгөх, гадаад валютын урсгалыг нэмэгдүүлэх ажилд хувь нэмрээ оруулан ажиллаж байна.

   Өдгөө бид “Гашуунсухайт шилжүүлэн ачих терминал”, “Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв”, “Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замуудыг холбох 22 км төмөр зам”, “Гашуунсухайт-Ганцмод төмөр зам” зэрэг томоохон төслүүдийг хэрэгжүүлэх ажлыг удирдлага, зохион байгуулалтаар ханган, амжилттай ажиллаж байгааг дуулгахад таатай байна.

   Бид богино хугацаанд компанийн засаглалыг бэхжүүлэн, үйл ажиллагаагаа дэлхийн жишигт нийцүүлэх зорилгоор Чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001, ХЭМАБ-ын менежментийн тогтолцоо ISO 45001, Байгаль орчны менежментийн тогтолцоо ISO 14001, Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцоо ISO 27001, Төслийн менежментийн арга зүй ISO 215001 стандартуудыг үйл ажиллагаандаа нэгэн зэрэг нэвтрүүлэх ажлыг зохион байгуулж, 2022 оны 10 дугаар сард амжилттай дуусгасан. Ийнхүү олон улсын стандартын сертификатуудаа хүлээн авч, Монгол Улсад олон улсын 5 стандартыг нэгэн зэрэг нэвтрүүлсэн анхны байгууллага болсон.

   Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”, Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2021-2025 онд хэрэгжүүлэх “А6-20” бизнес төлөвлөгөө болон олон улсын жишиг, онол арга зүйг үндэслэн компанийн “Стратеги төлөвлөгөө-2050”, “Төмөр замын тээврийн хөгжлийн хөтөлбөр-2050”, “Хүний нөөцийн стратеги-2030” зэрэг урт хугацааны бодлогын баримт бичгийг боловсруулан гаргаж, “Төслийн удирдлагын үйл ажиллагаа”-аас “Төмөр замын ашиглалт, тээвэрлэлтийн цогц үйлчилгээ” үзүүлдэг компани болж, өргөжин хөгжих зорилт тавин, үйл ажиллагаагаа төлөвлөн ажиллаж байна.

Компанийн бүтэцтэй ЭНД ДАРЖ танилцана уу.

Компанийн танилцуулга ЭНД ДАРЖ үзнэ үү.

Товч танилцуулга ЭНД ДАРЖ үзнэ үү.

Тавантолгойн коксжих нүүрсний экспортыг нэмэгдүүлэх, орд газрын үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор 2018 оны зургаадугаар сард УИХ-аар 73 дугаар тогтоолыг баталж, улмаар Монгол Улсын Засгийн газарт “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замын ажилд шуурхай арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг даалгасан

УИХ-аас баталсан тогтоол, үүрэг чиглэлийн дагуу Засгийн газар 2018 оны наймдугаар сарын 08-ны өдрийн 242 дугаар тогтоолоор “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замын төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх “Тавантолгой төмөр зам” компанийг байгуулах шийдвэр гарган, дээрх чиглэлийн төмөр замын суурь бүтэц барих

“Тавантолгой төмөр зам” ХХК-ийг “Монголын төмөр зам” ТӨХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай хамтран байгуулав. Улмаар хоёр компанийн гүйцэтгэх захирлуудын 2018 оны наймдугаар сарын 24-ний өдрийн хамтарсан хуралдаанаар А/59, А/258 тоот тушаал гарган, ажлын хэсэг байгуулж, үйл ажиллагаагаа эхлүүлсэн түүхтэй.

Засгийн газрын 2019 оны долоодугаар сарын 304 дүгээр тогтоолоор компанийн хувьцааны 66 хувийг “Эрдэнэс-Тавантолгой” ХК-д, 34 хувийг “Монголын төмөр зам” ТӨХК-д тус тус эзэмшүүлэх, төмөр замын суурь бүтцийг барьж байгуулах, ашиглахад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг нүүрс урьдчилан борлуулах замаар болон буса