-
2024-05-27
Тавантолгойн нүүрс ачих логистикийн төвийг ашиглалтад орууллаа
Монгол Улсад анх удаа галт тэрэгний хөдөлгөөн дунд зогсолтгүй ачих, бүрэн автомат ажиллагаатай инженерийн байгууламж бүхий “Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв”-ийг ашиглалтад оруулж үйл ажиллагааг албан ёсоор эхлүүллээ.
-
2024-05-27
“Вагон засварын депо”-г ашиглалтад орууллаа
Жилд 1300-1500 орчим вагонд их болон дунд засвар хийх хүчин чадалтай технологийн хамгийн сүүлийн үеийн автомат болон хагас автомат тоног төхөөрөмжүүдээр бүрэн тоноглогдсон “Вагон засварын депо”-г Тавантолгой өртөөнд ашиглалтад орууллаа.
-
2024-05-27
“Зүтгүүрийн депо”-г ашиглалтад орууллаа
АНУ-ын зүтгүүрт зориулан тусгай зураг төсөл, төлөвлөлтийн дагуу барьж байгуулсан нэг зэрэг 6 зүтгүүрт арчилгаа, засвар үйлчилгээ хийх хүчин чадалтай “Зүтгүүрийн депо”-г Тавантолгой өртөөнд ашиглалтад орууллаа.
-
2024-04-02
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замыг холбох эрх зүйн үндэс тавигдлаа
“Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын гүүрийг хамтран барих тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т хоёр талын төлөөлөл гарын үсэг зурлаа.
-
2023-12-28
2 сая.тонн ачаа тээвэрлэлээ
"Тавантолгой төмөр зам" ХХК нь 2022 оны 09 дүгээр сарын 09-ны өдрөөс тээвэрлэлтийн үйл ажиллагааг эхлүүлж, 2023 онд Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замаар 2 сая.тонн ачаа тээвэрлэлээ.
-
2023-08-25
812 вагоныг бүрэн хүлээн авч дууслаа
“Тавантолгой төмөр зам” ХХК, “Бодь интернэшнл” ХХК-ийн хооронд байгуулсан “Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын зураг төсөл, худалдан авалт, барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-ний хүрээнд нийт 812 вагоныг Монгол Улсын хилээр бүрэн хүлээн авч дууслаа.
-
2023-08-23
Хил дамнасан төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг олгов
Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 310 дугаар тогтоолоор Монгол-Хятадын “Гашуунсухайт-Ганцмод” хил дамнасан төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг “Тавантолгой төмөр зам” ХХК-д таван жилийн хугацаатай олголоо.
-
2022-09-09
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг ашиглалтад орууллаа
“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн хэрэгжүүлсэн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг ашиглалтад оруулж, тээвэрлэлтийн үйл ажиллагааг албан ёсоор эхлүүллээ. Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ЗТХ-ийн сайд С.Бямбацогт, УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар, ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар, албаны бусад хүмүүс болон захиалагч, ерөнхий гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгч компаниудын бүтээн байгуулагчид оролцов.
-
2022-05-26
Шилжүүлэн ачих терминалын барилгын ажлыг эхлүүлэв
Монгол Улсын Их Хурлын 2021 оны 106 дугаар тогтоолоор батлагдсан “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлт багц асуудлын үйл ажиллагааны хөтөлбөрт Гашуунсухайт-Ганцмод боомтыг төмөр замаар холбох бүтээн байгуулалтын ажил тусгагдсан. Уг ажлын хүрээнд “Тавантолгой төмөр зам” ХХК Гашуунсухайт шилжүүлэн ачих терминалын төслийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 05 дугаар сарын 26-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус бүс нутагт ажиллах үеэрээ төслийн барилгын ажлын нээлтэд оролцов.
-
2022-02-25
Олон улсын эрдэм шинжилгээний бага хурал зохион байгууллаа
“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн санаачилгаар “Монгол Улсын төмөр замын салбарын хөгжлийн тулгамдсан асуудлууд” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал зохион байгууллаа. Уг хурлыг Эдийн засаг, хөгжлийн яам, Шинжлэх ухааны академи, МУИС-ийн Хууль зүйн сургууль, ШУТИС-ийн Механик, Тээврийн сургууль, Төмөр замын дээд сургууль, Улаанбаатар Эрдэм их сургууль, Шихихутуг их сургууль зэрэг байгууллагууд дэмжин, хамтран ажиллав.
-
2021-11-17
Төмөр замын улсын хилийн шугам дайран өнгөрөх цэгийг тохиролцох тухай ноот бичгийн төслийг хэлэлцэн дэмжив
Гашуунсухайт-Ганцмод боомтын улсын хилийн шугам дайран өнгөрөх төмөр замын хилийн цэг тохирох асуудлыг Засгийн газрын 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэлээ. Тодотговол, уг хурлаар Монгол, Хятадын хилийн Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын улсын хилийн шугам дайран өнгөрөх цэгийг тохиролцох тухай хоёр орны Гадаад харилцааны яамны ноот бичгийн төслийг хэлэлцэн дэмжив. Ийнхүү тус боомтууд төмөр замаар холбогдсоноор Монгол Улс, Хятад Улсын хооронд 60 гаруй жилийн дараа төмөр замын хоёрдахь гарц нээгдэж буй түүхэн үйл явдал юм.
-
2021-08-04
Богдхан төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг олгов
Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаар Богдхан төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг “Тавантолгой төмөр зам” ХХК-д олгов.
-
2021-04-15
Эхний 100 км төмөр замыг ашиглалтад орууллаа
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн эхний 100 км дээд бүтцийг барьж дуусгав. Өдгөө уг төмөр зам дээгүүр аж ахуйн галт тэрэг аялж, төмөр зам барихад шаардагдах бараа, материалыг тээвэрлэж байна.
-
2021-04-01
Тээвэрлэлтийн хөтөлбөрийг боловсруулан гаргав
“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын тушаалаар томилогдсон мэргэжлийн баг “Төмөр замын тээврийн хөгжлийн хөтөлбөр-2050” урт хугацааны тээвэрлэлтийн хөтөлбөрийг боловсруулан, ТУЗ-ийн тогтоолоор батлав.
-
2021-03-10
100 ширхэг ачааны хагас вагон хүлээн авлаа
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замд тээвэрлэлт хийх 12-9853 загварын 100 ширхэг ачааны хагас вагоныг ОХУ-ын Тихвинскийн вагоны үйлдвэрээс хүлээн авав. Уг загварын вагон нь одоогоор олон улсад тээвэрлэлт хийж буй ачааны вагоны төрлүүдээс даац, багтаамж зэрэг олон үзүүлэлтээр давуу юм.
-
2021-03-01
“Стратеги төлөвлөгөө-2050” боловсруулав
“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын тушаалаар томилогдсон мэргэжлийн баг “Стратеги төлөвлөгөө-2050” урт хугацааны бодлогын баримт бичгийг боловсруулан, ТУЗ-ийн тогтоолоор батлав. Ингэснээр төмөр замын компанийн 30 жилийн ирээдүйг урьдчилан харж, үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллаж байгаа гэдгээрээ онцлог юм.
-
2020-10-24
Тавантолгой-Гашуунсухайт төслийн анхны суман шилжүүлгийг угсрав
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлын анхны суман шилжүүлгийг угсарсан бөгөөд төслийн хэмжээнд 2 өртөө, 6 зөрлөг баригдаж, өртөө, зөрлөгүүдэд нийт 77 суман шилжүүлэг угсарна.
-
2020-09-24
Төмөр замын мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам ашиглалтад орж, үйл ажиллагааг эхлүүлэхэд шаардлагатай төмөр замын инженер, техникийн мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ.
-
2020-09-23
Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг холбох ажлын зөвшөөрлийг “Тавантолгой төмөр зам” компанид олгов
Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг холбох 22 км төмөр замын суурь бүтцийн барилгын ажлын зөвшөөрлийг “Тавантолгой төмөр зам” компанид олгов.
-
2020-06-15
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын эхний 50 км замыг барьж дуусгалаа
“Тавантолгой төмөр зам” ХХК Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын суурь бүтцийн ажилд захиалагчийн хяналтын зөвлөх үйлчилгээг үзүүлж, 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр эхний 50 км төмөр замын ажлыг дуусгав.
-
2020-03-01
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэв
“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн хэрэгжүүлж буй Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг ерөнхий гүйцэтгэгч “Бодь интернэшнл” компани төслийн талбайд (Өмнөговь аймаг, Цогтцэций, Баян-овоо, Ханбогд) эхлүүлэв.
-
2019-07-01
“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн хувьцааг “Эрдэнэс-Тавантолгой” ХК болон “Монголын төмөр зам” ТӨХК-д тус тус эзэмшүүлэв
Засгийн газрын 2019 оны 07 дугаар сарын 304 дүгээр тогтоолоор: “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн хувьцааны 66 хувийг “Эрдэнэс-Тавантолгой” ХК-д, 34 хувийг “Монголын төмөр зам” ТӨХК-д тус тус эзэмшүүлсэн.
-
2019-06-19
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслийн захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэх гэрээ байгуулав
"Монголын төмөр зам" ТӨХК-ийн хэрэгжүүлж буй Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслийн барилгын ажилд захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэхээр гэрээ байгуулав.
-
2018-08-08
“Тавантолгой төмөр зам” ХХК-ийг үүсгэн байгуулав
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 08 өдрийн 242 дугаар тогтоолын дагуу “Монголын төмөр зам” ТӨХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК хамтран Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх “Тавантолгой төмөр зам” ХХК-ийг хамтран байгуулав.
-
2018-08-08
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх болов
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 08 өдрийн 242 дугаар тогтоолын дагуу “Монголын төмөр зам” ТӨХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК хамтран Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх болов.
-
2018-08-08
Төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг "Тавантолгой төмөр зам" ХХК-д олгов
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 242 дугаар тогтоолоор “Монголын төмөр зам” ТӨХК-д олгосон “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг цуцалж, мөн зөвшөөрлийг 5 жилийн хугацаагаар “Тавантолгой төмөр зам” ХХК-д олгов.