МОНГОЛ ОРНЫХОО БАЙГАЛЬ, ЗЭРЛЭГ АМЬТДЫГ ХАМГААЛАХ ЧИГЛЭЛЭЭР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар нь төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран байгаль хамгаалалтай холбоотой хамтарсан сургалт, зөвлөгөөнийг зохион байгууллаа.

“Тавантолгой төмөр зам” компанийн албан хаагчид зэрлэг амьтдын нүүдэл, түүний шалтгаан, тэдгээрийн үнэ цэнэ, хамгаалах шаардлагын тухай суурь мэдлэгийг олгох сургалтад хамрагдлаа.

Уг сургалтаар зэрлэг амьтдын нүүдэл, шилжилт хөдөлгөөн болон популяцид сөрөг нөлөө багатайгаар шугаман дэд бүтцийг төлөвлөх ба байгуулахтай холбоотой дүрэм, журам, хууль эрх зүйн үндэслэлийн талаарх суурь ойлголтуудыг олгов. Мөн Монгол орны зэрлэг амьтдад үзүүлж буй шугаман дэд бүтцийн нөлөөг хэрхэн бууруулах арга замуудын талаарх судалгааны хүрээлэнгийнхээ саналыг дэвшүүлж сургалтад хамрагдаж буй байгууллагын албан хаагчдын саналыг сонслоо.

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. *