АНУ-Д ҮЙЛДВЭРЛЭГДСЭН 6 ШИНЭ ЗҮТГҮҮРИЙГ ТЭЭВЭРЛЭЛТЭД НЭВТРҮҮЛЛЭЭ

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн хүрээнд АНУ-ын “Progress Rail A Caterpillar” компаниас SD70ACe/LW загварын 16 зүтгүүр Монгол Улсад нийлүүлэгдэхээс эхний ээлжийн 6 зүтгүүрийг хүлээн авч, тээвэрлэлтэд өнөөдөр нэвтрүүллээ.

Хүнд даацын төмөр замын тээврийн салбарт бүрэн хүлээн зөвшөөрөгдсөн өндөр хүчин чадал бүхий зах зээлд амжилттай туршигдсан дизель хөдөлгүүртэй бөгөөд Инновац шингээсэн радиал тэргэнцэр нь манай улсын хувьд анх удаа нэвтрүүлж буй явах ангийн бүтээц юм.

Манай орны говь хээрийн байгаль, цаг уурын нөхцөл байдалд бүрэн зохицон ажиллах чадвартай, хамгийн орчин үеийн инновац, технологийн шийдлийг шингээсэн илчит тэрэг Монгол улсад ашиглагдаж эхлэлээ.

SD70ACe/LW загварын зүтгүүрийн техникийн гол үзүүлэлтээс дурдвал:

- 5000 тонн жинтэй галт тэргийг татах

- 4500 морины хүч буюу 3355 кВт чадалтай

- Нэг голын даац 25 тонн

- Хувьсахаас хувьсах гүйдлийн AC-DC-AC цахилгаан дамжуулгын систем

- Хөдөлгүүрийн цахилгаан форсунк - HTCR загварын радиаль тэргэнцэр

- 96% найдвартай ажиллагаатай

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. *