ВАГОН ДЕПОГ АШИГЛАЛТАД ОРУУЛЛАА

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төслийн хүрээнд ОХУ, БНХАУ, Украйн зэрэг улсад үйлдвэрлэгдсэн дэвшилтэт технологийн хамгийн сүүлийн үеийн автомат болон хагас автомат тоног төхөөрөмжүүдээр бүрэн тоноглогдсон вагон депог ашиглалтад орууллаа.

Вагон засварын депо нь жилд 1300-1500 орчим вагонд их болон дунд засвар, арчилгаа үйлчилгээ хийх бөгөөд 3800 тэргэнцэр, 7200 хос дугуй болон бусад 12000 эд ангийг оношилж, сэргээн засварлах хүчин чадалтай юм.

Нийт 3528 м2 6 засварын талбайд их болон дунд засвар, үйлчилгээ хийх орчин үеийн тусгай зориулалт бүхий 164 бүрэн автомат, 31 механик, 90 гар багажаас бүрдсэн 285 багц тоног төхөөрөмжтэй.

Хөдлөх бүрэлдэхүүний засварын төвийн цэвэршүүлэх байгууламжаас гарсан саарал усаар мод тарих, зүтгүүр болон зам талбайг угааж, цэвэрлэх боломжтой ба байгаль орчинд ээлтэй, говийн нөхцөлд тохирсон оновчтой шийдэл болж өгсөн.

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. *