“ТАВАНТОЛГОЙ ТӨМӨР ЗАМ” ХХК 1.5 САЯ.ТОНН АЧАА ТЭЭВЭРЛЭЛЭЭ

“Тавантолгой төмөр зам” ХХК нь төмөр замын суурь бүтцээр 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар өссөн дүнгээр 1,5 сая тонн ачаа тээвэрлэснээс Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд 745,3 мянган тонн, Тавантолгой- Цогтцэций чиглэлд 843,5 мянган тонн ачааг тус тус тээвэрлэлээ.

Нийт ачааг төрлөөр нь ангилж үзвэл чингэлэгтэй экспортын нүүрс 1.1 сая тонн, сайжруулсан түлшний түүхий эд 317.8 мянган тонн, нефтийн бүтээгдэхүүн 62.1 мянган тонн, аммоний нитрат 1.01 мянган тонн, бусад төрлийн ачаа 89 мянган тонн байна.

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. *