“ТАВАНТОЛГОЙ ТӨМӨР ЗАМ” ХХК 2024 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН БАЙДЛААР 1,864,361 ТОНН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ, ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ 112%-ТАЙ ДАВУУЛАН БИЕЛҮҮЛЛЭЭ
“ТАВАНТОЛГОЙ ТӨМӨР ЗАМ” ХХК 2024 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН БАЙДЛААР 1,864,361 ТОНН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ, ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ 112%-ТАЙ ДАВУУЛАН БИЕЛҮҮЛЛЭЭ
“Тавантолгой төмөр зам” ХХК нь 2024 оны хагас жилийн байдлаар 1,864 мянган тонн ачаа тээвэрлэснээс “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замаар 866,9 мянган тонн, “Тавантолгой-Цогтцэций” чиглэлийн төмөр замаар 997,4 мянган тонн ачааг тус тус тээвэрлэлээ.
Эхний хагас жилийн байдлаар тээвэрлэсэн нийт ачааг төрлөөр нь ангилж үзвэл экспортын нүүрс 1,342,3 мянган тонн, сайжруулсан түлшний түүхий эд 345,6 мянган тонн, нефтийн бүтээгдэхүүн 68,9 мянган тонн, аммонийн нитрат 1,011 тонн, бусад ачаа 106,5 мянган тонныг тус тус тээвэрлэжээ.
Ингэснээр манай компани 2024 оны эхний хагас жилийн ачаа тээвэрлэлтийн төлөвлөгөөгөө 112%, 6 дугаар сарын ачаа тээвэрлэлтийн төлөвлөгөөгөө 123%-тай давуулан биелүүлээд байна.
Галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр холбогдох хууль, дүрмийг баримтлан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дотоод хяналтын журмыг мөрдөн осол, зөрчилгүй ажиллаж байна.
Сэтгэгдэлүүд