“ТАВАНТОЛГОЙ ТӨМӨР ЗАМ” ХХК ХАГАС ЖИЛИЙН АЖЛАА ДҮГНЭЛЭЭ

“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн хамт олон 2024 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтээ дүгнэн, тайлангийн хурлаа өнөөдөр хийлээ.

Уг хурлаар газар нэгжүүд хагас жилд хийж гүйцэтгэсэн онцлох ажлуудыг танилцуулсан ба гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусагдсан 43 арга хэмжээнээс 40 арга хэмжээг бүрэн хэрэгжүүлж, хэрэгжилт 97 хувьтай дүгнэгдлээ.

Тээврийн үйл ажиллагаа өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 2.8 дахин нэмэгдсэн байгааг Гүйцэтгэх захирлын зүгээс онцолж, тээврийн үйл ажиллагааг тасралтгүй аюулгүй гүйцэтгэсэн нийт ажилтнууддаа талархал илэрхийллээ.

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. *