“ТАВАНТОЛГОЙ ТӨМӨР ЗАМ” ХХК-ИЙН АЖИЛЧИД ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРООНЫ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Статистик систем хөгжүүлэлтийн хэлтсийн ажилтнууд 2024 оны 08-р сарын 22-ны өдөр Үндэсний Статистикийн хорооны сургалтад хамрагдлаа. Уг сургалт нь МУ-д Статистикийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг угтан манай байгууллагын Статистик систем хөгжүүлэлтийн хэлтсийн зүгээс зохион байгуулж буй төлөвлөгөөт ажлуудын нэг юм.

Сургалтыг Үндэсний статистикийн хорооны Тамгын газрын Хүний нөөц, сургалтын хэлтсийн референт Б.Оюун-Эрдэнэ чиглүүлэн явуулсан бөгөөд “Эдийн засгийн салбарын мэдээлэл, тээврийн салбарын статистикийн арга зүй”, “ААНБ-ын мэдээллийг ДНБ-ний тооцоонд ашиглах нь”, “Статистикийн мэдээллийн хэрэглээ, ач холбогдол, тархаалт”, “Статистикийн мэдээллээр график, инфографик боловсруулах шинжилгээний арга зүй” зэрэг дэд сэдвүүдээр ҮСХ-ны Эдийн засгийн статистикийн газар болон Нэгдсэн статистикийн газар, Нийгмийн статистикийн газрын статистикч нар орлоо.

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. *