ЗАРИМ АЖИЛЧДЫГ БАРИЛГЫН САЛБАРЫН ШАГНАЛААР ШАГНАЛАА
Монгол Улсад барилгын салбар үүсэж хөгжсөний 98 жилийн ойг тохиолдуулан төмөр замын бүтээн байгуулалтад гар бие оролцон, хөдөлмөр бүтээлээрээ хамт олноо манлайлж яваа “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Суурь бүтцийн газрын Зам барилгын хэлтсийн Барилгын инженер Э.Төмөртогтох, мөн хэлтсийн сантехникийн инженер П.Гантулга, сантехникч Б.Нямдаваа нарыг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны “ХҮНДЭТ ЖУУХ БИЧИГ”-ээр шагналаа.
Шагнуулсан ажилтнууддаа баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье.
Сэтгэгдэлүүд