“ТАВАНТОЛГОЙ ТӨМӨР ЗАМ” ХХК ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВЭРЛЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭХЭЛСНЭЭС ХОЙШ ТАЙЛАНТ ХОНОГТ ХАМГИЙН ИХ АЧААГ ТЭЭВЭРЛЭЛЭЭ

 “Тавантолгой төмөр зам” ХХК 2024 онд 6 сая тонн ачаа тээвэрлэхээр зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд энэ он гарснаар бид нийт 2,6 сая тонн ачаа тээвэрлээд байна.


Манай компани Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Цогтцэций чиглэлийн төмөр замаар 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр нийт 14 галт тэрэг аялуулж, 21,252.28 тонн ачааг тээвэрлэсэн нь компанийн хэмжээнд төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаа эхэлснээс хойш хамгийн их ачаа тээвэрлэж, хамгийн олон ачааны галт тэрэг нэг өдөрт аялуулсан тайлант хоног боллоо. 


Бид экспортын нүүрс, сайжруулсан түлшний түүхий эд, амоный нитрат, нефтийн бүтээгдэхүүний тээвэрлэлтийн үйл ажиллагааг хөдөлгөөний болон хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган тасралтгүй зохион байгуулж ажиллаж байна.

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. *