ҮНИЙН САНАЛ ИРҮҮЛЭХ УРИЛГА

БИТҮҮ ВАГОН ТҮРЭЭСЛҮҮЛЭХ ҮНИЙН САНАЛ ИРҮҮЛЭХ

“Тавантолгой төмөр зам” ХХК өөрийн эзэмшлийн 8 ширхэг битүү вагоныг 6 сарын хугацаанд түрээслүүлэх тул түрээслэх хүсэлтэй сонирхогч хуулийн этгээдийг битүүмжилсэн үнийн санал ирүүлэхийг урьж байна.

Үнийн санал хүлээн авах хугацаа: 2024 оны 09 сарын 18-ны өдрийн 09:00-11:00 цагийн хооронд дараах хаягаар хүлээн авна. /заасан цагаас хоцорсон тохиолдолд тухайн саналыг хүлээн авахгүй./

Үнийн санал ирүүлэх газрын хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, 13-р хороолол /14230/, Нарны зам-62 Юнион Бюлдинг, Б блок 11 давхар “Тавантолгой төмөр зам” ХХК, Худалдан авах ажиллагааны хэлтэс, Утас: 7777-7727

Материал нээх огноо, газар: Нээлтэд оролцохыг сонирхсон этгээдүүдийг байлцуулан 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 11:15 цагт “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн хурлын зааланд нээнэ.

Үнийн саналын хамт дараах материалыг ирүүлнэ. Үүнд:

  1. Сонирхогч этгээд нь дараах баримтыг илгээнэ.
    1. Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Төлөөлөх эрх бүхий этгээдийн (захирлын) иргэний үнэмлэхийн хуулбар,
    2. Үйл ажиллагааны танилцуулга, ажлын туршлагын талаарх мэдээлэл ирүүлэх. (Тээвэрлэсэн ачааны хэмжээ гэх мэт)
    3. Төмөр замаар ачаа тээвэрлэж байсан эсэхээ нотлох гэрээ хэлцлийн хуулбар ирүүлэх,
    4. Вагон түрээслэх үед гарах сэлгээ, таталт тавилтын болон бусад төмөр замын суурь бүтэц дээр гарах тээвэрлэлтийн зардлыг бүрэн хариуцахаа баталсан албан бичиг,
    5. Түрээсэлсэн вагоны техникийн бүрэн бүтэн байдлыг бүрэн хариуцахаа баталсан албан бичиг,
    6. Түрээсэлсэн вагоныг өвлийн болон зуны тээвэрлэлтэд бэлтгэх зардлыг хариуцахаа баталсан албан бичиг,
    7. Вагон түрээслэх гэрээ байгуулсан тохиолдолд гэрээний үнэд өөрчлөлт оруулахгүй тогтмол байхыг баталсан албан бичиг,
    8. Вагоныг дамжуулан түрээслэхгүй тухай албан бичиг,
    9. Нэг сарын түрээсийн төлбөр болон түүнтэй дүйцэхүйц хэмжээний барьцаа төлбөрийг 100% урьдчилан төлөх чадвартайг нотлох харилцагч банкны дансны үлдэгдлийн тодорхойлолт ирүүлэх.
    10. Түрээслүүлэх вагоны мэдээлэл: 8 ширхэг битүү вагон, Нэг хоногийн түрээсийн босго үнэ 92,000.0 төгрөгөөс доошгүй байна.
  2. Ирүүлэхийг шаардсан материалуудаас дутуу ирүүлсэн бол үнийн саналаас татгалзах үндэслэл болно.
  3. Вагон хүлээлгэж өгөх болон хүлээн авах газар нь Өмнөговь аймаг, Цогтцэций сум, Тавантолгой өртөө болно.

ЖИЧ: Шаардлага хангасан материал ирүүлсэн оролцогчдоос өндөр үнэ санал болгосон этгээдтэй гэрээ байгуулах бөгөөд вагон түрээсийн гэрээг 6 сараар байгуулж, гэрээний гүйцэтгэлээс хамаарч түрээсийн хугацааг дахин 6 сараар сунгаж болно.

Түрээслүүлэх вагоны техникийн үзүүлэлт

Нэршил, нэгж

утга

1. Даац, т

73

2. Хувийн жин, т

26,5± 0,5

3. Эзэлхүүн, м³

175

4. Хос дугуйнаас зам төмөрт үзүүлэх ачаалал, кН /тс/

245,25 /25/

5. Вагоны бааз, мм

13930

6. Вагоны урт, мм

  • залгагдсан авто угсраагаар
  • төгсгөлийн дамнуураар

19200±25

17980

7. Вагоны өргөн, мм

3240

8. Вагоны өндөр, мм /зам төмрийн толгойноос/

4770

9. Авто угсрааны тэнхлэгийн өндөр, мм /зам төмрийн толгойноос/

1040-1080

10. Кузовын доторх хэмжээ, мм

  • урт
  • өргөн
  • өндөр /дээд бүслүүрээр/

17970

2865

2915

11. Модон хаалганы хэмжээ, /өргөн, өндөр/ мм

4020х2830

12. Оврын төрөл ГОСТ 9238

  • кузов
  • Тэргэнцэр

1-Т

02-ВМ

13. Хийцийн хурд, км/ц

120

14.  Тэргэнцрийн төрөл

18-9855

15. Хийцийн хурд, км/ц

120

16.Автоугсрааны төрөл

СА-3

17.Ашиглалтын хугацаа

32

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. *