“УС, УСНЫ НӨӨЦ, ИРЭЭДҮЙ” СЭДВЭЭР БАЙГУУЛЛАГЫН АЖИЛЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газраас 2024.09.13-ны өдөр "Ус, усны нөөц, ирээдүй” сэдвээр усны талаар төрөөс баримталж буй бодлого, усны нөөцийг хамгаалах, хаягдал усыг дахин ашиглах шинэлэг технологи, сайн туршлага, арга зүйн талаар мэдээлэл олгох сургалтыг “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн ажилчдад зориулан зохион байгууллаа.
Сургалтыг Усны газрын дарга З.Батбаяр удирдан явуулсан бөгөөд амьдралын амин чухал хэрэгцээ болсон усны аюулгүй байдал, эрүүл ахуй, зөв хэрэглээ, Монгол Улсын өнөөдрийн усны нөөц хэмжээ, ирээдүйд үүсэх хомсдол, түүнийг хэрхэн хайрлан хамгаалах, нөхөн сэргээхтэй холбоотой тулгамдаж буй асуудлуудын талаар мэдээлэл өглөө.
Тэрээр нийт ард иргэдийг ирээдүйд үүсэх усны хомсдолын талаарх асуудалд анхаарлаа хандуулах шаардлагатай байгааг онцлон дурдаад мөн усны нөөцийг хамгаалах асуудалд авч хэрэгжүүлэх бодитой үйл ажиллагаануудын талаар ажилчидтай санал солилцон “Тавантолгой төмөр зам” компанийг говь хээрийн нутагт усны нөөцийг хамгаалах чиглэлээр хамтран ажиллахыг уриаллаа.
Сэтгэгдэлүүд