ТЭР БИДЭНД ИНГЭЖ ЯРИЛАА...

/Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын үндэсний бүтээн байгуулалтын төсөлд олон чадварлаг монгол залуус үлгэрлэн ажиллаж буй. Тэдний нэгэн төлөөлөл “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн mөслийн мэргэжилтэн А.Одбаатарын тухай яриаг хүргэж байна./

Өөрийгөө танилцуулаач:

МУИС-ын Мэдээлэл Технологийн сургуулийг 2016 онд Мэдээллийн технологийн инженер (IT engineer) мэргэжлээр дүүргэсэн. Их сургуулиа төгссөн жилдээ төмөр замын компанид төлөвлөлтийн ажилтанаар орж улмаар тухайн чиглэл рүү мэргэшин төлөвлөлтийн мэргэжилтэн болсон.

Өөрийгөө сорьж үзмээр санагддаг. Бас төмөр замын төслийн амжилттай хэрэгжихийг харах гэсэн туйлын эх хүсэл байсан тул өөрт олдсон боломжийг ашиглаад “Тавантолгой төмөр зам” ХХК-даа ажилд орох хүсэлтээ төлөвлөлтийн мэргэжилтнээр өгч байлаа.

Энэ бүтээн байгуулалтыг 21-р зуунд Монгол хүний хийх макро төслүүдийн түүчээ төсөл гэдэгт бүрэн итгэдэг. Ахмад үеийн туршлага, зөвлөгөө болон залуу үеийн хийж бүтээе оргилуун их хүсэл дунд ажиллаж байгаадаа БАХАРХАЛ төрдөг.

Ажлын онцлогоо танилцуулаач:

Төслийн мэргэжил нь бүх мэргэжилтэй холбогдож ажилладаг. Сүүлийн үеийн технологийн хөгжил болон боловсронгуй машин механизмууд хэрэглээнд нэвтэрснээс төсөлтэй төвтэй ажлын байр туршлага дэлхийд эрэлттэй болж эхэлсэн. Төслийн талбайд ажил эхлэх бэлтгэл ажлаас авхуулаад дуусаад ашиглалтад хүлээлгэж өгөх зорилтод үе шатуудад бүгдэд нь ажилчин албан хаагчид, инженерүүдтэй уялдаа холбоотой ажилладаг цогц ойлголт.

Компанийн тухайд:

2019 онд “Тавантолгой төмөр зам” ХХК-д ажилд орж Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төсөлд гар бие оролцох боломж олдсон. Өмнө нь бусдын ярихаас зүрхшээдэг хол байхыг хичээдэг, таг зогссон уг бүтээн байгуулалтыг ажил хэрэг болгон дахин эхлүүлэн, хэрэгжүүлж байгаа хамт олноороо маш их бахархахын зэрэгцээ уг чадварлаг хамт олны нэг хэсэг болсон өөрийгөө азтайд тооцдог.  

Компанийн зүгээс маш олон боломжийг гаргаж өгдөг санагддаг. Мэргэжлийн ур чадвар, мэдлэгээ хөгжүүлэх тал дээр дэмждэг нь зөв систем одоо үед томоохон байгууллагуудад хэрэгжиж буй хамгийн үр дүнтэй тогтолцоо. Сайжруулахын тулд алдаа гаргахыг зөвшөөрдөг нь эргүүлээд асар их хариуцлага үр дүн шаарддаг тул ажлынхаа гүйцэтгэлийг 2-3 удаа дахин хянадаг зарчмыг баримталж ажилладаг. 

Чөлөөт цаг нь хэрхэн өнгөрдөг вэ:

Чөлөөт цагаараа тэс өөр зүйлд анхаарлаа төвлөрүүлэхийг зорьдог. Учир нь нэг юмыг хэт нухах нь бүтээмжид сөргөөр нөлөөлдөг гэж үздэг тул чөлөөт цагаараа ажлаас ондоо гэхдээ хувь хүнд тодорхой хэмжээний үр дүн өгөх зүйсд зарцуулах дуртай.

 Өөрийн суралцсан хамгийн чухал зүйлсээс хуваалцвал:

Төлөвлөлт хамаг зүйлийн үндэс мэт санагддаг. Сайн төлөвлөгөө маш чухал байдаг. Би тогтмол ажлуудаа сараар төлөвлөдөг бол   гэнэтийн ажлуудаа хоногоор төлөвлөдөг. Энэ нь эмх цэгцтэй байдлын анхны алхам болдог. Хамгийн том суралцсан үнэт зүйл бол компанийн хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдийн ачаар төслийн удирдлагийн цогц мэдлэг, чадварыг яг талбай дээрээс нь бүх талаар нь суралцаж хамтдаа хөгжиж байгаа явдал юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. *