Үнийн саналын урилга

EPC гэрээний хуулийн зөвлөх үйлчилгээний ажлын даалгаврын дагуу үнийн санал ирүүлэх.

Сонирхсон аж ахуй нэгж нарт:

Огноо: 2024.09.23

            Тавантолгой төмөр зам ХХК -ийн хэрэгжүүлж буй "Гашуунсухайт - Ганцмод" боомтын хил дамнасан төмөр замын төсөл болон бусад төслүүдэд хууль эрх зүйн зөвлөгөө туслалцаа өгөх, хууль зүйн дүгнэлт боловсруулах, гэрээ хэлэлцээрийн төсөл боловсруулах, гэрээ дүгнэсэн акт үйлдэх, Захиалагчийн өмнөөс хууль ёсны ашиг сонирхлыг эрх бүхий байгууллага болон гүйцэтгэгчийн өмнө төлөөлөн мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэхэд оршино.

Бүрдүүлэх материал.

1. Үнийн санал ирүүлэх. (ажлын даалгаврын дагуу)

2. Компанийн гэрчилгээний хуулбар.

3. Хэрэгжүүлэх хугацаа.

4. Гүйцэтгэх боловсон хүчний тоо.

 Сонирхсон этгээд хуулийн зөвлөх үйлчилгээний үнийн санал болон бусад холбогдох материалыг 2024 оны 09 дүгээр сарын 26-ний өдрийн 11:00 цаг хүртэл цахим шуудан: info@ttz.mn хаягаар ирүүлнэ үү.

Хаяг: Тавантолгой төмөр зам ХХК УБ хот, СБД, 1-р хороо, 13-р хороолол, Нарны зам-62, Юнион бюлдинг А, Б блок, 11 давхар. 

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. *