“ТАВАНТОЛГОЙ ТӨМӨР ЗАМ” ХХК МОНГОЛ УЛСЫН ТӨМӨР ЗАМЫН АЧАА ТЭЭВРИЙН ТҮҮХЭНД ДЭЭД АМЖИЛТ ТОГТООЛОО
“Тавантолгой төмөр зам” ХХК нь Монгол Улсын төмөр замын ачаа тээврийн түүхэнд хамгийн урт бүрэлдэхүүнтэй, хамгийн хүнд жинтэй галт тэргийг аялуулж түүхэн дээд амжилт тогтоолоо. Тодруулбал манай компани 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 9000 тонн жинтэй 106 вагон бүхий галт тэргийг “Тавантолгой- Гашуунсухайт” чиглэлд туршилтаар амжилттай аялууллаа.
Компанийн хувьд ачаа тээврийн чанарын үзүүлэлт сайжирч, ашиг орлого нэмэгдсэнээр техникийн шинэчлэлт хийн суурь баазаа өргөтгөх, ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдэх нөхцөл боломж улам нэмэгдэх юм.
Энэхүү түүхэн амжилтыг тогтоосон “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн нийт ажилчдадаа баяр хүргэж цаашдын ажилд нь амжилт хүсье.
Сэтгэгдэлүүд