“ТАВАНТОЛГОЙ ТӨМӨР ЗАМ” ХХК АХМАДЫН БАЯРЫГ ТОХИОЛДУУЛАН АХМАД АЖИЛТНУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

  “Тавантолгой төмөр зам” ХХК Олон улсын ахмадын баярыг тохиолдуулан ахмад ажилтнуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

    Өнөөдрийн тавантолгой төмөр замыг цогцлооход өөрийн мэдлэг туршлагаа дайчилж гавьяаны амралтаа эдэлж буй ахмадууддаа өнгөрсөн хугацаанд компанийн зүгээс хийж гүйцэтгэсэн ажлын ололт амжилт, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлынхаа талаар танилцуулан, үнэтэй санал, зөвлөгөөг нь сонсон талархал илэрхийлж дурсгалын зүйл гардууллаа.

      Төмөр зам хэмээх их айлд мэдлэг боловсрол, хүч хөдөлмөр, халуун сэтгэлээ харамгүй зориулан зүтгэж компанийн залгамж халаа болсон залуу үе бидэндээ үргэлж үлгэр дуурайл болж ирсэн нийт ахмадууддаа эрүүл энх, урт насалж, удаан жаргахыг хүсэн ерөөе.

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. *