ТӨМӨР ЗАМЫН ГАЛТ ТЭРЭГНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ АЖИЛДАА ХИЧЭЭЛ ЗҮТГЭЛ ГАРГАСАН ЗАРИМ АЖИЛЧДЫГ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН НЭРЭМЖИТ ШАГНАЛААР ШАГНАЛАА
Гүйцэтгэх захирлын нэрэмжит намрын үзлэг, шалгалт амжилттай явагдаж өндөрлөлөө.
“Тавантолгой- Гашуунсухайт” чиглэлийн төмөр замын галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэх ажилдаа шинэ санал, санаачилга гарган хичээл зүтгэлтэй ажилласан зарим ажилчдыг үзлэг, шалгалтын комиссын шийдвэрээр талархал, үнэ бүхий зүйлээр шагналаа.
Мөн энэ өдөр ажил хөдөлмөрөөрөө бусдыгаа манлайлсан Суурь бүтцийн газрын Дохиолол холбоо, эрчим хүчний хэлтсийн Холбооны инженер Б.Батжаргалыг Эрчим хүчний яамны “Жуух бичиг”-ээр шагнасныг байгууллагын гүйцэтгэх захирал Н.Будбаяр гардуулж өглөө.
Намрын үзлэг шалгалтын комиссын шийдвэрээр дараах ажилчдыг шагналаа.
1. Шинийг санаачлан гар нийлж бүтээлчээр ажилласан ТУГ-ын ВААХ-ийн Электроникийн инженер Ч.Амгалан, Цахилгаан хийн гагнуурчин Г.Бат-Орших, Цахилгаан хийн гагнуурчин Ж.Дамдиндорж нарыг хамт олны шагналаар,
2. ТУГ, ВААХ-ийн Ахлах үзэгч Л.Эрдэнэбаатар
3. ТУГ, АТЛХ-ийн АВ хүлээлцэгч Э.Лхамлхүндэв
4. ТУГ, АТЛХ-ийн дохиочин Б.Пүрэвсүрэн
5. СБГ, ДХЭХХ-ийн механик Н.Хатанболд
6. СБГ, ЗБХ-ийн замчин Ц.Далайцэрэн
7. ТХГ, ЗХХ-ийн геодезийн инженер А.Алдарбаясгалан
8. “Шинэ-Ус” зөрлөгийн дарга И.Дооров
9. “Шинэ-Ус” зөрлөгийн замчин Б.Энхцог
10. Хайрхан зөрлөгийн бригадын дарга н.Гүнчинсүрэн
11. ТУГ, ХЗБХ-ийн Өртөөний туслах жижүүр А.Мандхай
12. ТУГ, ЗААХ-ийн ээлжийн хүлээн авагч О.Очирхүү
13. ТУГ, АТЛХ-ийн Дохиочин О.Өсөхбаяр
14. СБГ, ДХЭХХ-ийн Шугамын механикч Б.Энхбат
15. СБГ, ЗБХ-ийн галч Н.Нямдэлгэр
16. СБГ, ЗБХ-ийн жолооч Ц.Баатарсүх
17. СБГ, ЗБХ-ийн хүнд машин механизмын механик Б.Дэмүүл
18. СБГ, ДХЭХХ-ийн дэд станцын диспетчер Б.Пүрэвжав
19. СБГ, ЗБХ-ийн замчин Л.Гүүш
20. СБГ, ЗБХ-ийн ахлах замчин Т.Баярбаатар
21. СТГ, НББХ-ийн нярав М.Чинзориг
22. ЗУГ, ААКҮХ-ийн Ерөнхий эмч Х.Должинжав
23. ТХГ, ЗХХ-ийн ахлах инженер Сүлд-Эрдэнэ нарыг тус бүр шилдэг ажилтны шагналаар шагналаа.
Хөдөлмөр бүтээлээ үнэлүүлэн шагнагдсан нийт ажилчдадаа баяр хүргэж цаашдын ажилд нь өндөр амжилт хүсэн ерөөе.
Сэтгэгдэлүүд