ТЭР БИДЭНД ИНГЭЖ ЯРИЛАА...

/Өөрийгөө танилцуулаач/

     Би Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн. ОХУ-ын Зам, харилцааны их сургуулийг Төмөр замын автоматик ба телемеханик инженер мэргэжлээр төгссөн. Төгсөж ирээд 2017-2020 он хүртэл “УБТЗ” ХНН-ийн Дохиолол холбооны 3 дугаар ангид мэргэжлээрээ ажиллаж, энэ хугацаанд төмөр замын шинэ төсөл болох галт тэрэгний хоорондын хөдөлгөөнийг хугацаагаар зохицуулах системийг орос мэргэжилтнүүдтэй хамтран хэрэгжүүлж байсан. 

/Ажлын онцлогоо танилцуулаач/

     Миний мэргэжил бол галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажилладгаараа онцлог. Төмөр замын дохиолол төвлөрүүлэлт, хориглолын системийн аюулгүй найдвартай ажиллагааг хангах нь маш чухал байдаг. Энэ чиглэлээр ОХУ-ын шинэ системийг Монгол Улсад анх нэвтрүүлэхэд ажиллаж байсан бол одоо Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замд бас нэгэн шинэ системийг нэвтрүүлэхээр ажиллаж байна.   

/Компанийн тухайд/

     Монгол Улсад хүч түрэн гарч ирж буй олон мундаг боловсон хүчинтэй хамт шинэ цагийн төмөр замын хөгжлийг түүчээлж байна гэж боддог. Манай компанийнхан ер нь их нээлттэй, мэддэг чаддаг бүхнээ бусадтайгаа харамгүй хуваалцдаг. Үе үеийн чадварлаг инженерүүдтэй гар нийлэн ажиллаж байгаадаа их баярлаж явдаг. Манай компанийн инженерүүд дийлэнх нь залуучууд байдаг. Бид төслийн талбайд тохилог кемпэд хамт амьдардаг болохоор их ойр дотно болж, энэ нь ажил үүргээ хэвийн гүйцэтгэхэд ч сайн нөлөөтэй. Хэдий залуу инженерүүд олон ч биднийг туршлага бага гэж гололгүй залуу үеэ дэмжиж, туршлагатай инженерүүдийн заавар зөвлөгөө дор ажлаа олон улсын түвшний жишгээр гүйцэтгэж байгаа нь их үр өгөөжтэй байдаг. 

/Чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ/

Аялж зугаалах, кино үзэх дуртай.

/Өөрийн суралцсан хамгийн чухал зүйлсээс хуваалцвал/

     Хүний итгэлийг олоход хэцүү, алдахад амархан гэж боддог. Мөн цаг ямагт суралцаж, өөрийгөө хөгжүүлэх нь хамгийн чухал чанар.   

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. *