БНХАУ 600 КМ/ЦАГИЙН ХУРДТАЙ СОРОНЗОН ГАЛТ ТЭРЭГ ТАНИЛЦУУЛЛАА
БНХАУ-ын “Ханжөү” Олон улсын зам тээврийн цахим үзэсгэлэнд 600 км/цагийн хурдтай соронзон галт тэрэг /маглев/ танилцуулсан нь олон нийтийн анхаарлыг ихээр татлаа. Уг галт тэрэгний зам шугам, дагалдах засвар үйлчилгээ болон бусад дэд бүтцийн судалгаа бүрэн хийгдэж дуусжээ. Тус галт тэрэгний толгой хэсэг нь энгийн хурдны галт тэрэгтэй харьцуулахад илүү нарийн, урт, дотоод тасалгаа нь уужим бөгөөд тохилог, зорчигчийн тооноос хамааран суудлын тоог тохируулах боломжтойгоор бүтээгдсэн байна.
Уг төслийг Хятадын “CRRC” компани 2016 оны 7 дугаар сараас эхлүүлж, 30 гаруй компани, их дээд сургууль, судалгааны байгууллагатай хамтран гол техник технологийг гурван жилийн хугацаанд боловсруулж, бэлэн болгожээ. Хамтарсан багийнхан тасалгааны холболт, зүтгүүр, тээврийн хяналт, дохиолол холбооны системийн судалгааны ажилд тун амжилттай ажилласан аж. Түүнчлэн БНХАУ-ын Тээврийн яам 2020 онд 1000 км/цагийн хурдтай соронзон галт тэргийг туршихаар төлөвлөж байгаагаа мэдээллээ.
Эх сурвалж: https://finance.qq.com/a/20161128/009190.htm
Орчуулсан: Б.Мэнд-Амар
Сэтгэгдэлүүд