ХАБЭА-Н БОДЛОГО, ЗОРИЛТ

ХАБЭА-н зорилт

Байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зорилт нь ажилчдын эрүүл, аюулгүй орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, ажилчид ажил үүргээ гүйцэтгэх үедээ осол, хурц хордлогод өртөхгүй байх төлөвлөлт, гүйцэтгэл, шалгалт, сайжруулалтыг бүрдүүлж, түүнийг ханган ажиллахад оршино. 

ХАБЭА-н бодлого

“Тавантолгой төмөр зам” ХХК нь дараах Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн /цаашид ХАБЭА/ зорилтуудыг хэрэгжүүлнэ.

Үүнд:

  1. Бүтцийн нэгж бүр нь (хэсэг, тасаг, цех, төв, депо, хэлтэс) ХАБЭА-н  ажлуудыг төлөвлөх, гүйцэтгэх, шалгах, сайжруулахыг өдөр тутмын үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн байх;
  2. Ажилтан бүр аюулыг таньж, мэдээлж, залруулах ажилд манлайлан оролцож, мэдлэгээ бусадтай хуваалцаж ХАБЭА-н үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог байх;
  3. Технологийн горим, заавар, зааварчилгаа нь анхан шатны ажилтнуудын санал, туршлага дээр суурилсан, инженер техникийн ажилтнуудын боловсруулсан, ХАБЭА-н шаардлага хангасан, холбогдох хууль, дүрэм журамд нийцсэн бичиг баримт байх, түүнийг өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрддөг байх;
  4. Аливаа ажлыг эхлүүлэхийн өмнө тухайн ажлын эрсдэлийн зэргийг тодорхойлж, эрсдэлийн зэргээс хамааруулан тухайн ажлыг холбогдох журмын дагуу гүйцэтгэх;
  5. ХАБЭА-н түлхүүр үзүүлэлтүүдийг тодорхойлж, тэдгээрийг тоогоор илэрхийлж, хэмждэг байх;
  6. ХАБЭА-н үзлэг, шалгалтаар илэрсэн аюул, үл тохирлыг бүрэн залруулж ажиллах;

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. *