ГАШУУНСУХАЙТ–ГАНЦМОДЫН ТӨМӨР ЗАМЫН ТӨСЛИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ МЕНЕЖМЕНТ, ХЯНАЛТЫН ЧИГЛЭЛ
ЭХ СУРВАЛЖ: ТӨСЛИЙН УДИРДЛАГЫН ГАЗАР-ТӨСЛИЙН МЕНЕЖМЕНТИЙН ХЭЛТЭС
БАЙГАЛЬ ОРЧИН ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН О.ХОСГЭРЭЛ
УТАС: 7777-7724
МЭЙЛ ХАЯГ: info@ttz.mn
ГАШУУНСУХАЙТ–ГАНЦМОДЫН ТӨМӨР ЗАМЫН ТӨСЛИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ МЕНЕЖМЕНТ,
ХЯНАЛТЫН ЧИГЛЭЛ
Гашуунсухайт-Ганцмод хилийн боомтыг төмөр замаар холбох төслийн бүтээн байгуулалтыг экосистемийн тэнцвэрт байдалд үзүүлэх сөрөг нөлөөг хамгийн бага байхаар гүйцэтгүүлж, байгалийн нөөц баялгийг зүй зохистой ашиглах, ашиглалтын дараах техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг хийж жам ёсоор нөхөн сэргэх боломжийг бүрдүүлж, байгаль, зэрлэг ан амьтанд ээлтэй төмөр замыг барьж байгуулах чиг үүргийг баримтлан ажиллаж байна. Энэ хүрээнд:
- Төслийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний дагуу сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, бууруулах, арилгах хүрээнд боловсруулсан байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах үйл ажиллагаанд хяналт тавих;
- Гашуунсухайт-Ганцмод хилийн боомтыг төмөр замаар холбох төслийн барилга угсралтын ажлыг байгаль орчныг хамгаалах тухай хуулийн хүрээнд хэрэгжүүлэх талаарх заавар, зөвлөмжийг ерөнхий гүйцэтгэгчид өгөх, хяналт тавих;
- Орон нутгийн төрийн захиргааны байгууллагаас шаардагдах /газар ашиглалт, ус, түгээмэл тархацтай ашигт малтмал, хог хаягдал гэх мэт/ тусгай зөвшөөрлийг авах зэрэг чиглэлийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Сэтгэгдэлүүд