ТООСЖИЛТЫГ БУУРУУЛАХАД ХОСОЛМОЛ ТЕХНОЛОГИ АШИГЛАЖ БАЙНА

     Төмөр замын бүтээн байгуулалтын ажлаас хүрээлэн буй орчин тэр дундаа агаар мандалд үзүүлэх сөрөг нөлөөллийн нэг нь тоосжилт юм. Тоосжилт нь карьер ашиглалт, далангийн хооронд үүсэх түр зам болон далангийн уртын дагуух түр замаас үүсдэг.  Бид тоосжилт бууруулах арга хэмжээг авахдаа уламжлалт технологи болон шинэ технологийг хослуулан ашиглаж байна. Тухайлбал, технологийн түр замд тоосжилт бага үүсгэдэг материал дэвсэх шинэ технологиос гадна усалгаа хийх уламжлалт технологийг давхар ашигладаг. Түүнчлэн тогтоосон хурдны хязгаарыг хэтрүүлэхгүй байх /бүх машины хурд 40 км/ц/, тээврийн автомашинуудад торон бүтээлэг хэрэглэх, шинээр зам үүсгэхгүй, хуучин замаар явуулах зэрэг чиглэлийг мөрдлөг болгон ажиллаж байна.

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. *