ТӨМӨР ЗАМЫН ТРАСС ДАГУУХ ГАЗРЫГ ЧӨЛӨӨЛЛӨӨ

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын трасс, нүүрс тээвэрлэлтийн хатуу хучилттай авто зам дагуу барилга, байшин, машин механизм, авто зогсоол зэрэг газар эзэмших, ашиглах зөвшөөрөлгүй /хууль бусаар/ үйл ажиллагаа явуулж байсныг хууль тогтоомжийн дагуу татан буулгах ажлыг өнгөрсөн 2020 оны 04-р сарын 20-нд зохион байгуулав.
Замын трасс дагуу нийт 750 га газарт гэр гуанз 300, ШТС-10, чингэлэг 110, хүнд даацын тээврийн хэрэгсэл 680, модон байшин 5, зөөврийн байшин 85, авто сэлбэгийн дэлгүүр 3 тус тус зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж энэ нь экосистем, экологи эдийн засгийн өндөр хохирол учруулаад зогсохгүй газрын хэвлий ихээр эвдсэн байсныг таслан зогсоох арга хэмжээг авав.
Сэтгэгдэлүүд