БНХАУ
“Тавантолгой төмөр зам” ХХК нь 2018 онд БНХАУ-ын CMEC, CRCC компаниудтай Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн талаар уулзалт зохион байгуулж, хөрөнгө оруулалт, төслийн гүйцэтгэлийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллахаар АНХНЫ гадаад харилцааг тогтоосон.
2022 оны наймдугаар сарын 08-ны өдөр, Монгол Улс, БНХАУ-ын хооронд Гашуунсухайт-Ганцмод боомт, хил дамнасан төмөр замын холболтын тухай Харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурсан. Уг Санамж бичгийн хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой төмөр зам” ХХК болон БНХАУ-ын “Чайна Энержи Интернэйшнл” ХХК-тай “Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам болон нүүрс худалдах, худалдан авах ерөнхий хэлэлцээр”-т гарын үсэг зурсан. Түүнчлэн Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх зорилгоор Хятадын талын дээрх компаниудтай Санамж бичиг байгуулан өнөөг хүртэл хамтран ажиллаж байна.
Сэтгэгдэлүүд