ЭЛИВАНАГИЙН ХҮНД ДААЦЫН ТӨМӨР ЗАМЫГ БАРЬЖ ДУУСГАЖЭЭ
Австралийн барилгын "Жон Холланд" фирм Баруун Австралийн Пилбара бүсэд орших "Fortescue Metals"-ийн Эливана /Eliwana/ уурхайн 143 км хүнд даацын төмөр замын сүүлийн хэсгийг тавилаа. "Жон Холланд"-ын зам төмөр нийлүүлэх менежер Жон Магийн онцолсноор Эливана төслийн галт тэрэгний сүүлчийн урт гагнуурын зам төмрийг аюулгүй буулгах нь маш чухал мөч байсан бөгөөд энэ ажилд 240 мянга гаруй бетон дэр, 400 мянган тонн балласт, 12 мянган зам төмрийн холбогч гагнуур хийгдсэн байна.
Энэхүү замын ажил нь 2020 оны дундуур "Fortescue Metals"-аас байгуулсан 130 сая Австрали долларын өртөг бүхий (98.4 сая ам.доллар) гэрээний нэг хэсэг бөгөөд үүнд холбоо дохиоллын тоног төхөөрөмж, галт тэрэгний хяналтын системийг боловсруулах, үйлдвэрлэх, суурилуулах ажил багтсан аж.
Эх сурвалж: https://www.railjournal.com/infrastructure/final-track-laid-for-eliwana-heavy-haul-line/
Орчуулсан: О.Одбаяр
Сэтгэгдэлүүд