ТЕНДЕРИЙН УРИЛГА - ТТЗ/202003045
Огноо : 2020-03-25
Тендер шалгаруулалтын нэр: Бичиг хэргийн материал (1 жилдээ) нийлүүлэх
Тендер шалгаруулалтын дугаар:ТТЗ/202003045
“Тавантолгой төмөр зам” ХХК нь эрх бүхий тендерт оролцогчдоос Бичиг хэргийн материал (1 жилдээ) -ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг www.tender.gov.mn цахим хаягаар нэвтэрч эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 50000/тавин мянга/ төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Борлуулалтын хэмжээ: 2018, 2019 оны аль нэг жилийн борлуулалтын орлого төсөвт өртгийн үнийн дүнгээс багагүй байна.
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: төсөвт өртгийн 50%-иас багагүй.
Сүүлийн хоёр жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 2018, 2019 оны аль нэг жилд төсөвт өртгийн 70%-иас багагүй үнийн дүнтэй Бичиг хэргийн материал худалдан борлуулсан байх.
Тендерийн хамт 1800000 /нэг сая найман зуун мянга/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 11 цаг 00 минут-аас өмнө Төрийн худалдан авах ажиллагааны цахим системд ирүүлнэ.
Тендерийг 2020 оны 04-р сарын 24-ний өдрийн 11 цаг 30 минутад нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдийг байлцуулан доорх хаягаар нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: Эрхгүй
Дотоодын давуу эрх тооцох эсэх: Тооцохгүй
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Юнион бюлдинг В блок, 11-р давхар, “Тавантолгой төмөр зам” ХХК.
Имэйл хаяг: info@ttz.mn
Утас: +976-77777727
Сэтгэгдэлүүд