ТЕНДЕРИЙН УРИЛГА - ТТЗ/202003085

Огноо:  2020 оны 03 дугаар сарын 25-ний өдөр 
Төслийн нэр, дугаар: Тээврийн хэрэгслийн даатгалын үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендер, ТТЗ/202003085 
 
         1.”Тавантолгой төмөр зам” ХХК  нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Тээврийн хэрэгслийн даатгалын үйлчилгээ үзүүлэх тухай” битүүмжлэл бүхий тендер ирүүлэхийг урьж байна. 
         2. Энэхүү үйлчилгээ үзүүлэгчийг сонгох тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50000 /тавин мянган/ төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ёстой.  
        3.Тендер нь түүнийг нээсэн өдрөөс хойш 30 хоногийн хугацаанд хүчинтэй байх ба төсөвт өртгийн үнийн дүнгийн 2%-тай тэнцэх төгрөгийн, эсхүл үүнтэй дүйцэхүйц дүн бүхий  чөлөөтэй хөрвөх валют бүхий тендерийн баталгааны  хамт ирүүлнэ.  
       4. 2018, 2019 оны Аж ахуйн нэгж, байгууллагын жилийн эцсийн санхүүгийн тайлан, аудитын дүгнэлтийн хамт ирүүлнэ. 
       5. 2018, 2019 оны санхүүгийн тайланд  хийгдсэн Санхүүгийн зохицуулах хорооны дүгнэлт ирүүлнэ. 
Тендерийг 2020 оны 04 дүгээр сарын 25-ны 10 цаг 00 минутаас өмнө Цахим худалдан авах ажиллагааны систем (www.tender.gov.mn) хаягаар өөрийн ААН-ийн хувийн нууцлалын кодыг ашиглан нэвтэрч цахим хэлбэр (pdf)-ээр илгээнэ. Тендерийг нээхээр заасан хугацаанд уг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2020 oны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 10 цаг 30 минутад нийтийн өмнө цахимаар нээнэ.  
Тендер нээх хаяг: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Юнион бюлдинг В блок, 11-р давхар Тавантолгой төмөр зам ХХК өөрийн байр.
Дотоодын хуулийн этгээдэд давуу эрх олгохгүй.  

Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Юнион бюлдинг В блок, 11-р давхар, “Тавантолгой төмөр зам” ХХК.

      Имэйл хаяг: info@ttz.mn
      Утас: +976-77777727

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. *