ТЕНДЕРИЙН УРИЛГА - ТТЗ/202003083
Огноо : 2020-03-25
Тендер шалгаруулалтын нэр: Богино долгионы хэрэгслүүд / суурин гар станцууд/ нийлүүлэх
Тендер шалгаруулалтын дугаар: ТТЗ/202003083
“Тавантолгой төмөр зам” ХХК нь эрх бүхий тендерт оролцогчдоос Богино долгионы хэрэгслүүд / суурин гар станцууд/ -ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг www.tender.gov.mn цахим хаягаар нэвтэрч эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 50000/тавин мянга/ төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Борлуулалтын хэмжээ: 2018, 2019 оны аль нэг жилийн борлуулалтын орлого төсөвт өртгийн үнийн дүнгийн 50%-иас багагүй байна.
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ:Төсөвт өртгийн 50 хувиас багагүй.
Сүүлийн хоёр жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 2018, 2019 оны аль нэг жилд нь төсөвт өртгийн 25%-иас багагүй үнийн дүнтэй богино долгионы хэрэгслүүд худалдан борлуулсан байх.
Тендерийн хамт 1.130.000 /Нэг сая нэг зуун гучин мянган/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2020 оны 04 -р сарын 24-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө Төрийн худалдан авах ажиллагааны цахим системд ирүүлнэ.
Тендерийг 2020 оны 04 -р сарын 24-ны өдрийн 10 цаг 30 минутад нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан доорх хаягаар нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: Эрхгүй
Дотоодын давуу эрх тооцох эсэх: Тооцохгүй
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Юнион бюлдинг В блок, 11-р давхар, “Тавантолгой төмөр зам” ХХК.
Имэйл хаяг: info@ttz.mn
Утас: +976-77777727
Сэтгэгдэлүүд