ТЕНДЕРИЙН УРИЛГА - ТТЗ/202003081

Огноо : 2020-03-30
Тендер шалгаруулалтын нэр: Компьютер нийлүүлэх
Тендер шалгаруулалтын дугаар: ТТЗ/202003081
“Тавантолгой   төмөр   зам” ХХК нь эрх бүхий тендерт оролцогчдоос Компьютер нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг www.tender.gov.mn цахим хаягаар нэвтэрч эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр  нь 50000/тавин мянга/ төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
        Борлуулалтын хэмжээ: 2018, 2019 оны аль нэг жилийн борлуулалтын орлого төсөвт өртгийн үнийн дүнгээс багагүй байна.
        Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: төсөвт өртгийн 50%-аас багагүй.
        Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2018, 2019 оны аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайланг ирүүлнэ.
        Сүүлийн хоёр жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 2018, 2019 оны аль нэг жилд төсөвт өртгөөс багагүй үнийн дүнтэй компьютер худалдан борлуулсан байх.

Тендерийн хамт 4’180’000₮/дөрвөн сая нэг зуун наян мянган төгрөг/-ийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2020 оны 04 дугаар сарын 29-ний өдрийн 10 цаг 00 минут-аас  өмнө Төрийн худалдан авах ажиллагааны цахим системд ирүүлнэ.

Тендерийг  2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 10 цаг 30 минутад нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдийг байлцуулан доорх хаягаар нээнэ.
 Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх:  Эрхгүй
Дотоодын давуу эрх тооцох эсэх: Тооцохгүй
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Юнион бюлдинг В блок, 11-р давхар, “Тавантолгой төмөр зам” ХХК.
                  Имэйл хаяг: info@ttz.mn
                    Утас: +976-77777727

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. *