ТЕНДЕРИЙН УРИЛГА - ТТЗ/202003073
Огноо : 2020-05-08
Тендер шалгаруулалтын нэр: Оффисын байр худалдан авах
Тендер шалгаруулалтын дугаар: ТТЗ/202003073
“Тавантолгой төмөр зам” ХХК эрх бүхий тендерт оролцогчдоос /Оффисын байр худалдан авах/-ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг (tender.gov.mn) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр нь 50.000 / тавин мянган / төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Борлуулалтын хэмжээ: 2018, 2019 оны аль нэг жилийн борлуулалтын орлого төсөвт өртгийн 50% -иас багагүй байна.
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Төсөвт өртгийн үнийн дүнгийн 50%-аас багагүй байна.
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2019 оны аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлнэ
Сүүлийн хоёр жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 2018, 2019 аль нэг жилд төсөвт өртгийн 50%-иас багагүй үнийн дүнтэй худалдан борлуулсан байх.
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Шаардлагатай
Тендерийн хамт: 52,000,000₮ /Тавин хоёр сая/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2020 оны 06-р сарын 08-ний өдрийн 09 цаг 00минутаас өмнө цахим хаягаар ирүүлнэ.
Тендерийг 2020оны 06-р сарын 08-ний өдрийн 09 цаг 30минутанд нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдийг байлцуулан доорх хаягаар нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх: Эрхгүй
Дотоодын давуу эрх тооцох эсэх.Тооцно
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Өмнөговь аймаг Цогтцэций сум “Тавантолгой кемп” Шуудангийн хайрцаг: Гал унтраах, 44-р анги
Имэйл хаяг: info@ttz.mn
Утас:976-99070908, 976-89103775
Сэтгэгдэлүүд