ЧЭНДҮ-ЕВРОП ЧИГЛЭЛИЙН АЧААНЫ ГАЛТ ТЭРЭГНИЙ ХИЛИЙН ЧАНАД ДАХЬ ӨРТӨӨ 61 БОЛЖ НЭМЭГДЭВ

   Өнгөрөгч 4 дүгээр сард БНХАУ-ын Чэндүгээс Хятад-Европ чиглэлийн ачааны галт тэрэг аялаж эхэлсний найман жилийн ой тохиожээ. Тус чиглэлийн галт тэрэгний цуваа найман жилийн өмнө халдварт өвчний үед хэрэглэгдэх эм, эмнэлгийн эд материал болон цахилгаан бараа ачиж Чэндүгийн олон улсын өртөөнөөс Нидерландын Амстердам, Их Британийн Феликс стоу боомт хүрэх аяллыг эхлүүлж байсан аж. 
  Одоогийн байдлаар Чэндүгээс Европын хамгийн алслагдсан хот хүртэл далайн болон төмөр замын хосолмол тээврийн сувгийг нээж, хилийн чанадад 61 өртөөтэй болсон байна.

Эх сурвалж: https://baijiahao.baidu.com/s?id=1698112568786622761&wfr=spider&for=pc
Орчуулсан: Б.Мэнд-Амар

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. *