400 КМ/ЦАГИЙН ХУРДТАЙ АЖИЛЛАХ ОЛОН УЛСЫН ГАЛТ ТЭРЭГ БҮТЭЭЖЭЭ

   БНХАУ-ын “CRRC Changchun Rail Bus” компани 400 км/цагийн хурдтай ажиллах хүчин чадал бүхий олон улсад тээвэрлэлт гүйцэтгэх галт тэрэг бүтээжээ. Уг галт тэрэг нь 1435 mm, 1520 mm, 1676 mm, 1067 mm зэрэг бүх төрлийн царигт 3 минутад шилжиж, адил бус цахилгаан хүчдэлээр зорчихоор бүтээгдсэн аж. Түүнчлэн ±50 хэмд ажиллах чадвартай, байгаль орчинд ээлтэй, төмөр замын тээврийн стандартыг хангасан бөгөөд дэлхийн 90 хувийг хамарсан төмөр замын сүлжээнд харилцан уялдаатай ажиллах боломжтойгоороо онцлог юм байна.   


Эх сурвалж: https://baijiahao.baidu.com/s?id=1681241379356523842&wfr=spider&for=pc
Орчуулсан: Б.Мэнд-Амар

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. *