ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА
Огноо: 2021.05.25
“Тавантолгой төмөр зам” ХХК нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос “Ажлын байрны доргион хэмжигч” /Ажлын байранд хувь хүний бүх бие болон гарт дамжих доргионы өргөлтийг хэмжих багаж/ нийлүүлэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна.
Үнийн санал ирүүлэх барааны техникийн тодорхойлолт болон холбогдох бусад материалыг хавсаргасан болно.
Үнийн саналыг 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын www.tender.gov.mn цахим хаягаар ирүүлнэ.
Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 10 цаг 30 минутанд нээнэ.
Дотоодын давуу эрх тооцох эсэх. Тооцохгүй.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо,
Юнион бюлдинг В блок, 11-р давхар,
“Тавантолгой төмөр зам” ХХК.
Имэйл хаяг: info@ttz.mn
Утас: +976-77777727
Сэтгэгдэлүүд