РИО ТИНТО КОМПАНИ ТӨМӨР ЗАМЫН ОСЛООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ШИНЭ ТЕХНОЛОГИ ТУРШИЖ БАЙНА

  Австралийн уул уурхайн Рио Тинто компани өөрөө удирддаг Autohaul галт тэрэгний зам дахь саадыг илрүүлэх шинэ систем туршиж эхэлжээ. Энэхүү системийг ашиглаж эхэлснээр төмөр зам дээр болон ойролцоо байгаа хүн, тээврийн хэрэгсэл зэрэг осолд өртөх эрсдэлтэй зүйлсийг аюулд орохоос өмнө урьдчилан тодорхойлох боломжтой болох юм. Энэхүү төсөл есөн сарын турш гурван үе шаттайгаар хэрэгжиж, эхний үе шатад өгөгдөл цуглуулах, шууд үзүүлбэр үзүүлэх, дараагийн үе буюу 2021 оны 3 дугаар улиралд зүтгүүр дээр суурилуулах техникийн урьдчилсан бэлтгэл, үүний дараа гурван сарын турш үнэлгээ хийгдэх юм байна.

  Аливаа ослоос урьдчилан сэргийлэх уг системд Израилийн “Rail Vision” технологийг ашигласан бөгөөд системийн анхны загварыг “Hitachi Rail STS” компани нийлүүлнэ. Рио Тинтогоос гадна Австралийн өөр нэгэн өрсөлдөгч компани системийг туршиж эхэлжээ. Хэрэв туршилт амжилттай болбол Рио Тинто компани уг системийг 220 зүтгүүр бүхий паркдаа нэвтрүүлэх төлөвлөгөөтэй байгаа аж.


Эх сурвалж: https://www.railwaygazette.com/technology/rio-tinto-to-test-rail-vision-collision-avoidance-technology/59095.article 
Орчуулсан: О.Одбаяр

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. *