ХЯТАДЫН ШАНЬСИ МУЖААС ЕВРОПЫГ ЧИГЛЭСЭН АНХНЫ ГАЛТ ТЭРЭГ ЗАМДАА ГАРЧЭЭ

  Хятадын Шаньси мужийн төв хэсгийн Жүн дин логистикийн паркаас Франц хүрэх 75002/1 дүгээр галт тэрэг эмнэлгийн эд материал, чийрэгжүүлэх тоног төхөөрөмж ачин замдаа гарчээ. Энэ нь Шаньси мужаас Францыг зорисон анхны Хятад-Европ чиглэлийн галт тэрэг юм.  
  Тус галт тэрэг БНХАУ-ын Эрээн боомтоор хил гарч, Монгол, Орос, Беларусь, Польш, Герман зэрэг орноор дамжин нийт 11 мянган километр аялах бөгөөд 20 орчим хоногийн дараа Парисын Валентон галт тэрэгний зогсоолд хүрэх аж.


Эх сурвалж: https://www.163.com/dy/article/GBIBIHGB0550NTPH.html
Орчуулсан: Б.Мэнд-Амар

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. *