АНХААРУУЛГА

  Өмнөговь аймгийн Цогтцэций, Баян-Овоо, Ханбогд сумдын нутаг дэвсгэрийг хамран үргэлжлэх Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын аюултай бүсэд мал, амьтан нэвтэрсэн тохиолдол 2022.07 – 2023.03 дугаар сарын хугацаанд нийт 62 удаа гарсан. Малчид малаа хариулгагүй орхиж, төмөр замын хориг хашаанд санаатай болон санамсаргүй оруулснаас үүдэн галт тэрэг 7 удаа яаралтай тоормос хийж зогссон байна.

Зөрчлийн тухай хуулийн 14.10 заалт:

  “Төмөр замын зурвас газар, эсхүл аюулгүйн бүсийн дэглэм зөрчсөн бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан байдаг.

Иймд малчид, иргэд малаа төмөр замын хориг хашаанд оруулахгүй байхыг анхааруулж байна❗️

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. *