ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА
“Тавантолгой төмөр зам” ХХК нь өөрийн эзэмшлийн 50 ширхэг 1 цуваа хагас вагоныг түрээслүүлэх үнийн санал авна.
Үнийн саналын ерөнхий мэдээлэл:
- Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2023 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн 17:00 цаг
- Түрээслэгч үйл ажиллагаа эрхлэхэд шаардлагатай тусгай зөвшөөрлийн мэдээлэл: Тээвэр зуучлалын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл
- Оролцогчдын бүрдүүлж ирүүлэх материал, тавигдах шаардлага:
- Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг нотариатаар баталгаажуулсан хуулбар
- Тээвэр зуучлалын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хуулбар
- Компанийн үйл ажиллагааны танилцуулга
- Санхүүгийн чадавхын талаарх мэдээлэл. Үүнд: Түрээсийн төлбөрийг урьдчилж төлөх чадвартайг нотолсон баримт /дансны хуулга/
- ШШГЕГ-аас өр төлбөргүй тухай тодорхойлолт
- Вагон түрээслэх үнийн санал.
Тавигдах шаардлага:
- Вагон түрээсийн төлбөрийг 2 сараар урьдчилан төлөх
- Түрээсийн гэрээг 6 сараас доошгүй хугацаагаар байгуулах
Түрээслэх хөрөнгийн талаарх мэдээлэл болон сонгон шалгаруулалтын заавар, бүртгэх хугацаа зэрэг мэдээллийг www.ttz.mn цахим хуудаснаас болон 7777-7727 дугаарын утсаар холбогдож авна уу.
Материалыг битүүмжлээд Д.Анхбаяр - 88077661 /Ачаа тээвэр, логистикийн хэлтсийн дарга/-т хүлээлгэн өгөх.
Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, 13-р хороолол /14230/, Нарны зам-62, Юнион Бюлдинг Б блок, 11 давхарт
“ТАВАНТОЛГОЙ ТӨМӨР ЗАМ” ХХК
Сэтгэгдэлүүд