ХАМТРАН АЖИЛЛАХЫГ УРЬЖ БАЙНА
“Тавантолгой төмөр зам” ХХК нь “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн 47 дугаар зүйлийн 47.4.-д заасны дагуу 2023 оны худалдан авах ажиллагааг зохион байгуулах үнэлгээний хороонд хөндлөнгийн гишүүнээр орж ажиллах хүсэлтэй эрх бүхий этгээдийг хамтран ажиллахыг урьж байна.
Сонирхсон этгээд нь цахим системд бүртгэлтэй худалдан авах ажиллагааны чиглэлээр мэргэшсэн, төрийн бус байгууллага болон мэргэжлийн холбоод, хувийн хэвшлийн төлөөлөгч байна. Төмөр замын салбарын байгууллагуудад хараат бус гишүүнээр ажиллаж байсан бол давуу тал болно.
Сонирхсон этгээд төлөөллийн гишүүнээр ажиллах тухай Төрийн бус байгууллага, Мэргэжлийн холбоодоор дамжуулан гаргасан хүсэлт, А3 сертификат болон иргэний үнэмлэхийн хуулбарыг 2023 оны 02 сарын 15-ны өдрийн 15:00 цаг хүртэл, Худалдан авах ажиллагааны хэлтэст ирүүлнэ үү.
ЗАХИРГАА, УДИРДЛАГЫН ГАЗРЫН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо,13-р хороолол /14230/,
Нарны зам-62, Юнион Бюлдинг Б блок, 11 давхарт
“ТАВАНТОЛГОЙ ТӨМӨР ЗАМ” ХХК
Сэтгэгдэлүүд