ХАМТРАН АЖИЛЛАХЫГ УРЬЖ БАЙНА
Захиалагч: “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаанд шаардлагатай байгаа 2 ширхэг автомашиныг түрээсээр ашиглах. /жолоочийн хамт/
Байршил: Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байрлах Тавантолгой өртөө, Ханбогд сумын нутагт байрлах Гашуунсухайт өртөө.
Оролцогч: Автомашин түрээсийн үйл ажиллагаа эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд санал ирүүлэх боломжтой.
Оролцогчдын бүрдүүлж ирүүлэх материал:
- Автомашин түрээслүүлэх үнийн санал,
- Иргэн бол иргэний үнэмлэхийн хуулбар,
- Хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
- Компанийн үйл ажиллагааны танилцуулга.
- Ижил төрлийн гэрээ гүйцэтгэж байсан туршлагын талаарх мэдээлэл. /Гэрээний хуулбарыг ирүүлэх/
- "Тавантолгой төмөр зам" ХХК-тай ашиг сонирхлын зөрчилгүй тухай албан мэдэгдэл ирүүлэх,
- Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, жолооны үнэмлэхийн хуулбар,
- Түрээслүүлэх тээврийн хэрэгсэл иж бүрэн даатгалд хамрагдсан байх, мөн жолоочийн хариуцлагын даатгалд хамрагдсан байх.
- Туулах чадвар сайтай.
- Автомашин иж бүрэн үзлэг, оношилгоонд хамрагдсан байна.
- Тухайн улиралд зориулагдсан, чанарын шаардлага хангасан дугуйтай байх.
- Түрээсээр ашиглах автомашин нь зайлшгүй шаардлагатай түлхүүр, багаж хэрэгсэл, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх хэрэгсэлтэй байна.
Түрээсийн төлбөр болон гэрээний хугацаа:
- Түрээсийн төлбөрийг автомашин ажилд гарсан замын хуудсыг үндэслэн сар бүр гүйцэтгэлээр тооцоо нийлж олгоно.
- Түрээсийн гэрээг 1 сарын хугацаатай байгуулж сар бүр сунгалт хийнэ.
Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 11:00 цагаас өмнө, “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Худалдан авах ажиллагааны хэлтэст ирүүлнэ. Утас: 77777727-507, 88114781
Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, 13-р хороолол /14230/, Нарны зам-62, Юнион Бюлдинг Б блок, 11 давхарт.
“ТАВАНТОЛГОЙ ТӨМӨР ЗАМ” ХХК
Сэтгэгдэлүүд