ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ
Огноо: 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр.
Тендер шалгаруулалтын нэр: Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ), иж бүрэн ажлын зураг төсөл боловсруулах
Тендер шалгаруулалтын дугаар: ТТЗ/202301001
• “Тавантолгой төмөр зам” ХХК нь “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын техник эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ), иж бүрэн ажлын зураг төсөл боловсруулах” зөвлөх үйлчилгээг гүйцэтгүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
• Энэхүү зөвлөх үйлчилгээ нь:
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ), иж бүрэн ажлын зураг төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээний ажил болно.
• Мэдүүлгээ ирүүлж буй гадаад болон дотоодын зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах мэдээллүүдийг ирүүлнэ.
• Тендерт оролцохоо илэрхийлсэн албан хүсэлт.
• Компанийн танилцуулга, аж ахуй нэгжийн гэрчилгээний хуулбар
• Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар.
• ТЭЗҮ, зураг төсөл, төсөв боловсруулах тусгай зөвшөөрлүүдийн хуулбар. (Гадаадын аж ахуйн нэгжийн хувьд тусгай зөвшөөрөлтэй дүйцэхүйц баримт бичгийн хуулбар)
• Сүүлийн 3 жилийн санхүүгийн тайлангийн мэдээлэл жагсаалтаар ирүүлэх.
• Өмнө нь хийж байсан ижил төстэй ажлын мэдээллийн жагсаалтыг ирүүлэх. (Төмөр замын төслийн ТЭЗҮ болон зураг төсөл, төсөв боловсруулж байсан туршлагатай бол давуу тал болно.)
• Ажиллах боловсон хүчний чадварын талаарх мэдээллийг жагсаалтаар ирүүлэх, (Төмөр замын төслийн ТЭЗҮ болон зураг төсөл, төсөв боловсруулахад шаардлагатай голлох боловсон хүчний талаарх мэдээлэл.)
• Татварын байгууллагын тодорхойлолт. (Гадаадын аж ахуйн нэгжийн хувьд үүсгэн байгуулагдсан улсын татварын албан тодорхойлолт.)
• Гадаад хэл дээрх баримт бичгийг баталгаат орчуулгын газраар орчуулан ирүүлнэ.
• Дээрх шаардлагуудыг хангасан сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2023 оны 03 дугаар сарын 06-ны, 10 цаг 00 минутаас 17 цаг 00 минутын хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар tender.gov.mn 2023 оны 03 дугаар сарын 13 ны өдрийн 11 цаг 00 минутын дотор ирүүлнэ үү.
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, 13-р хороолол
/14320/, Нарны зам-62, Юнион Бюлдинг Б блок, 11 давхар.
Утасны дугаар: 976+77777727-507 (Худалдан авах ажиллагааны хэлтэс),
976+77777727-506 (Хамтын ажиллагааны хэлтэс-Гадаад хэлээр),
Сэтгэгдэлүүд