ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

Огноо :  2023 оны 03 дугаар сарын 16-ны өдөр.

Тендер шалгаруулалтын нэр: Олон улсын аудитын үйлчилгээ

Тендер шалгаруулалтын дугаар:  ТТЗ/202302097

  1. “Тавантолгой төмөр зам” ХХК нь “Олон улсын аудитын үйлчилгээ” зөвлөх үйлчилгээг гүйцэтгүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
  2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь Олон улс дамнан үйл ажиллагаа явуулдаг аудитын байгууллагаар Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын төсөлд зарцуулагдсан хөрөнгөд хөндлөнгийн аудитын үйлчилгээг хийлгэх болно.
  3. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь
  • Албан хүсэлт
  • Компанийн танилцуулга /ажиллах хүчний талаарх мэдээлэл дэлгэрэнгүй тусгах/
  • Олон улс дамнан үйл ажиллагаа явуулдаг аудитын байгууллага, эсвэл түүний Монгол улс дахь албан ёсны салбар төлөөлөл болохыг нотлох баримт
  • Компанийн 2019, 2020, 2021 онуудын жилийн эцсийн санхүүгийн тайлан
  • Томоохон төсөл хөтөлбөрүүдэд аудит хийж байсан туршлагын талаарх мэдээлэл
  • Татварын тодорхойлолт
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт  зэргийг ирүүлнэ.
  1. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 10 цаг 00 минутаас 17 цаг 00 минут-ын хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ тендер шалгаруулалтын цахим системээр 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 10 цаг 00 минут–ны дотор ирүүлнэ үү.

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, 13-р хороолол /14320/, Нарны зам-62, Юнион Бюлдинг Б блок, 11 давхар.

Утасны дугаар: 976+77777727+507

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. *