ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо: 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр
Тендер шалгаруулалтын нэр: Автомашины түрээсийн үйлчилгээ
Тендер шалгаруулалтын дугаар: ТТЗ/202302099
“Тавантолгой төмөр зам” ХХК нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг “Автомашины түрээсийн үйлчилгээ” зөвлөхийн бус үйлчилгээ үзүүлэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.
Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно.
Тендер нь түүнийг нээснээс хойш 30 ба түүнээс дээш хоногийн хугацаанд хүчинтэй байх ба Төсөвт өртгийн 0,5 хувь буюу 3,561,750₮ /Гурван сая таван зуун жаран нэгэн мянга долоон зуун тавин төгрөгөөс багагүй үнийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 11 цаг 30 минутаас өмнө тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлэх ба тендерийн нээлтийг 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 12 цаг 00 минутад зохион байгуулна.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: Эрхгүй
Дотоодын давуу эрх олгох эсэх: Үгүй
Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр (www.tender.gov.mn) авна уу.
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, 13-р хороолол /14230/, Нарны зам-62, Юнион Бюлдинг Б блок, 11 давхарт, утас: 976+77777727+507
Сэтгэгдэлүүд